“Геологи-80" бүтээлийн уралдааны дүн гарлаа | News.MN

“Геологи-80″ бүтээлийн уралдааны дүн гарлаа

“Геологи-80″ бүтээлийн уралдааны дүн гарлаа

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн бэлэгдэл /лого/ зохиох уралдаанд дараах геологичдоос нийт 60 бүтээл ирүүлсэн. Үүнд:

  1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Баярхангай, “Гоби эксплорейшн” ХХК-ийн нөөцийн тооцооны мэргэжилтэн И.Цогхүү нарын хамтарсан,
  2. Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн ажилтан А. Баттүшиг,
  3. “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын ерөнхий геологич Г.Мөнхзул,
  4. “СС Монголиа” ХХК-ийн Зураг төслийн инженерД.Батбаяр,
  5. Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Ж.Батбаатар,
  6. ОХУ-ын Геологи хайгуулын улсын их сургуулийн докторант Л.Бөхцоож,
  7. “Гео тех импекс” ХХК-ийн геологч Х.Бат-Эрдэнэ,
  8. “Гео тех импекс” ХХК-ийн геологич Ц.Энхбат.

Сонгон шалгаруулах комиссын гишүүдийн олонхийн санал, логонд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан логогоор Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн ажилтан А.Баттүшигийн бүтээл шалгарч, Монгол Улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн бэлэг тэмдэг боллоо.

Ирүүлсэн логоны загварууд нь өөр өөрийн өвөрмөц санаа агуулсан, төрөл бүрийн онцлог загвартай болсон бөгөөд орон нутгаас тухайлбал Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Ж.Батбаатарын бүтээлийг дурдаж болно.

Уралдаанд идэвхитэй оролцсон нийт хүмүүстээ талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Дээрх нэр бүхий 9 хүнийг 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалтад урилгаар оролцох боломжтой тул хүлээн авна уу.

Эх сурвалж:  УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж