Ч.Хүрэлбаатар: Гурван ч сангаас зээл авсан компаниуд бий | News.MN

Ч.Хүрэлбаатар: Гурван ч сангаас зээл авсан компаниуд бий

Ч.Хүрэлбаатар: Гурван ч сангаас зээл авсан компаниуд бий

Ч.Хүрэлбаатар: Гурван ч сангаас зээл авсан компаниуд бий

"Мэдээлэл ойр" гэх үгээр халхавчлан албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүн, төрийн албан тушаалтнуудын асуудлаас үүдэн Засгийн газрын 29 тусгай санг шалгаж, цэгцлэх, татан буулгах ёстой гэсэн шүүмжлэх гарах болсон. Энэ дуулианд Ерөнхий сайд хүртэл холбогдож төрсөн дүү У.Давхарбаяр нь олон зуун сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдсэн билээ. Улмаар Засгийн газрын хоёр сайд ЖДҮ-гийн асуудлаас болж албан тушаалаасаа огцорсон. Харин УИХ дахь ЖДҮчидтэй хэзээ хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй. Ямар ч байсан  Засгийн газрын өнөөдрийн /2019.02.20/ хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын талаар хэлэлцсэн бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Сангийн яамнаас зарим сангуудад хийсэн шалгалтын дүн болон авах арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан.  Шалгалтыг Засгийн газрын зээл олгодог сангууддаа голлон хийжээ. Олон жилийн турш хуримтлагдсан олон асуудал байсан. Тэр бүгдийг Засгийн газар дээр нухацтай хэлэлцэсний дараа шийдвэр гаргах ёстой. Дахиж алдаа гаргах эрх бидэнд байхгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотголоо.

Тэрбээр “Тариалан эрхлэлтийг дэмжих санг сайтар шалгасан. Байгуулагдсан цагаас нь эхлээд шалгасан. Нэлээдгүй зөрчил илэрсэн. Үүнийг засч залруулах, үүнийг олон нийтэд ил болгох талаар ярьсан. “Мал хамгаалах сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Боловсролын зээлийн сан”, “Авто замын сан” гэх мэт нэлээд хэдэн санд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Засгийн газрын гишүүд тайлантай танилцаад ирэх долоо хоногт Засгийн газрын тогтоол хэлбэрээр гаргахаар шийдвэрлэлээ.

“ЖДҮХС”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” гээд зээл олгодог гурван сангаас гурвуулангаас нь ч зээл авсан аж ахуй нэгж байна. Хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж байна. Энэ бүх мэдээллүүд нь Монголбаны зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу байна.

130 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр байна. Сүүлийн хоёр сард зээл төлөлтийг төлүүлэх ажлыг зохион байгуулсан. “Тариалан эрхлэлтийг дэмжих” сан байгуулагдаснаас хойш 16 мянган аж ахуйн нэгж хоёроос дээш удаа зээл авсан байна. Маш их давхцалтай байна. Нэг сангаас нь зээл аваад нөгөө сангийхаа зээлийг төлөх зүйлүүд ч нэлээд гарсан. Энэ нь Монголбанкны мэдээллийн сантай уялддаггүй, ил тод биш, Шилэн дансанд ордоггүй нь гарсан зөрчлүүдийн суурь болсон гэж үзэж байгаа. Тиймээс бүх сангуудыг ил тод болгох, олон нийтийн оролцоог бий болгоно” гэлээ.

Түүчнлэн зарим сангуудыг татан буулгах саналаа танилцуулгадаа дурджээ. Шалгалтын тайланг ирэх   долоо хоногт олон нийтэд ил болгох учраас хүссэн хүн бүхэн шалгалтын материалтай танилцах боломжтой аж.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-20 203.194.42.191

Jiriin irged avaaguin todorhoi shuudee manangiin hulgaich avsan baigaa hatuu shiiteg ene bank busiig tartan buulga mongo huulelttee sogsoo hymd eh uusvereer toriin bankaa demjij ajilaachee saidaa arai heterlee haraal idsen hunii dansand baigaa sul mongond Huu tolhoo boliochee gertee hadgalaad hulgaid aldaasaa mongol hun ymar Uuliin urtee yum be coohon mongolchuudaa bodoh cagan bolson saidaa

Avatar

Иргэн 2019-02-20 150.129.142.60

Эрүүл мэндийг дэмжих санг яагаад шалгадаггүй юм бол

Avatar

шодрогос 2019-02-20 150.129.142.241

билэгт эмээгийн 15 сая доллар сѳхѳгдѳх нь дээ ха ха ха

Avatar

Зочин 2019-02-20 64.119.16.94

Наад 15 сая юу ч биш за юу Ундармаа гишуунийх бур 30 сая $ гээд л бодчих

Avatar

Зочин 2019-02-20 202.21.106.116

newsiin golognuud setgedel ustagahaa bolie HURELBAATAR TERBUMAAR ZARSAN ORDNIHOO TUHAI YARIYAA ESVEL CHAMAIG HURELSHIRLEGCH GEH UMUU

Avatar

Иргэн 2019-02-20 139.5.217.226

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ГЭДЭГ БАЙГУУЛЛАГА БАЙДАГ БИШ БИЛ ҮҮ. САНГИЙН ЯАМ ЮУГАА ХИЙДЭГ ЮМ БЭ.

Avatar

КОМПЬЮТЕР МЭДДЭГГҮЙ САНГИЙН ЯАМ !!! ХА ХА ХА 2019-02-20 202.126.89.249

САНГИЙН ЯАМАНД КОМПЬЮТЕР БАЙДАГГҮЙ ЮМ ҮҮ !!! НЭГ БИШ ХОЁР , ГУРВАН САНГААС ЗЭЭЛ АВСАН НОХДЫГ ЯАГААД МЭДДЭГГҮЙ ЮМ БЭ ? МАНАЙ БАГА АНГИЙН ХҮҮХЭД Ч ОЛЧИХ ЮМ БАЙНА !!! ЯМАРЧ МЭДЛЭГГҮЙ ШАХААНЫ , ХАХУУЛИЙН МАЛУУД АЖИЛЛУУЛЖ БАЙНА ДАА САЙДАА !!!

Avatar

Зочин 2019-02-20 202.21.106.162

Улстөрчид нь том том бизнестэй гээд л байдаг.Дандаа сангуудын мөнгийг аваад л юм хийж байгаа харагддаг байна. Тэрийгээ барьцаалаад бусад сан,банкуудаас зээл аваад л нэг л их мөнгөтэй баян тарган улсууд ,улсын мөнгөөр л туйлж байдөг байх нь байна ш дээ. Засгийн газар гадаадаас том том зээл авчраад л иймэрхүү замаар тараагаад дуусдаг байх нь. Тэгээд л улс өрөө төлж чадахгүй байна.Цалин тэтгэврээ нэмж чадахгүй гээд л байдаг. Хэдхэн хүнийг баяжуулахын төлөө төр ажиллаж байна гэхэд хилсдэхгүй .

Avatar

УИХ-Н 76 ИНГЭЖ БАЯЖИХ ГЭЖ Л 2019-02-20 103.212.116.31

ТӨСӨВИЙН МӨНГӨӨР БАЯЖИХ ГЭЖ Л ГИШҮҮН БОЛДОГ ЮМ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Иргэн 2019-02-20 202.188.143.131

Наад сангууд чинь чиний хотгор шанагыг зарсантай дүйцүүлж үзвэл хөөрхийлөлттэй жаахан зүйл байгаамшдээ? ЖДҮ-чдийн авсанг ч тооцох л ёстойдоо?! Тариалан эрхлэгчидэд тустай санг л битгий зогсоочихооройдоо?! Харин их хэмжээгээр олон охин компаниараа дамжуулж авсан луйварчидтайгаа бол тооцоогоо хий?!

Avatar

Зочин 2019-02-20 64.119.25.31

Өөрсдийгөө шалгахаар ямар үр дүн гарч ямар бодит мэдээллийг бидэнд өгөх вэ дээ

Avatar

САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ 2019-02-20 122.201.21.12

Зөвхөн СЯ-ны асуудал биш.Бусад яамдтай хамтарч судалж, шийдэх ёстой асуудал. СЯ зээлийн гэрээний биелэлт, эргэн төлөлтөө л шалгадаг юм байна. Зээл жинхэнэ эзэндээ шударгаар очиж байна уу гэдгийг хэн ч шалгадаггүй. Маш ярвигтай асуудал гэдгийг ойлгоосой. Жишээ нь, ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН гэхэд зээлийн эргэн төлөлт эрсдэлтэй. Ийм сан хэрэггүй, банкнаас зээл ав гэвэл тариалангийн салбар сөхрөнө. Импортын гурил, ногоо хэрэглэх болно.САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ.Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа

Avatar

Зочин 2019-02-20 202.9.45.196

Сангуудыг сайн цэгцлэх хэрэгтэй. Сангуудыг татан буулгаад гадны хөрөнгө оруулалтын банк оруулж банкны хүүг бууруулж чадвал бүх юм голдиролдоо ороод авилгал багасах байх шүү.

Avatar

БАДАМЖУНАЙН ДАГУУЛУУДЫН 10 КОМПАНИ 2019-02-20 103.212.116.31

ГАЦУУРТ ЧИНБАТЫН КОМПНАИУД ГЭЭД... ЭДНИЙГ ШОРОНД ХИЙ

Avatar

БУРХАН 2019-02-20 202.126.89.78

Салхийг нь хагалж гурван компан ч чад хийвээ! Ум мааний бадме хум

Avatar

mgl 2019-02-20 202.179.11.230

Zabaraagui baina shuu, uls tutchid nertei hulgaich nariin hiij baigaa ajil daa.

Avatar

ЖДҮ-чин Засгийн газрыг огцруулчих чадалтай аавын хүүхдүүд алга уу? Одоо л энэ утааны эсрэг, ЖДҮ-чидийн эсрэг тэцмэх хэрэгтэй ш дээ 2019-02-20 77.247.181.162

Ерөнхий сайд нь хулгайч. Төрсөн дүү У.Отгонбаяр, У.Давхарбаяр нар нь хулгайч. Яана даа миний Монгол. Ухнаагийн хэдэн хулгайч хүүхдүүд ард түмний мөнгийг хувааж идээд дуусах нь дээ. Тэгээд ичихгүй ард түмнээ доромжилж байгаа юм шиг шударга ёс яриад байх юм. Ёстой ичдэггүй хар боловсролгүй тэнэг дурак шүү энэ Хүрэлсүх. ЖДҮ авсан төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүстээ хариуцлага тооцно гэсэн хаана байна? Нөгөөдүүл нь үргэлжлүүлээд л идээд л байж байна ш дээ. Ийм л жүжигчин Топор доо.

Avatar

mm 2019-02-20 43.242.243.108

3 сангаас зээл авч чадах ганц компани бол Гацууртын Чинбат боловуудаа

Avatar

Зочин 2019-02-20 182.160.3.3

Шилэн данс, иргэний танхим, МоАХ - г шинэ ерөнхийлөгч устгажээ.

Avatar

Таны нэр...эрхэм 2019-02-20 202.126.89.207

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангаас бусдыг нь Татан буулгах нь зөв. эхэндээ хэцүү днэ яваандаа болж л таарна

Avatar

Таны нэр...э 2019-02-20 202.126.89.207

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангаас бусдыг нь Татан буулгах нь зөв. эхэндээ хэцүү днэ яваандаа болж л таарна

Avatar

Kkkkk 2019-02-20 94.25.168.61

ГАЦУУРТ ЧИНБАТ КККККК,

Avatar

далай 2019-02-20 124.158.109.201

зээл өгдөг банк байхад санаар юу хийх вэ Сан байгуулаж байгаа мөнгө уугаадаг шүү

Avatar

Зочин 2019-02-20 64.119.27.205

Тариалан эрхлэх санг цолмосон хулгайчдаа ходолморийн баатар огчихсон шааж явдаг Монголчуудын нуур царай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж