Ч.Хүрэлбаатар: Гурван ч сангаас зээл авсан компаниуд бий

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Гурван ч сангаас зээл авсан компаниуд бий

Ч.Хүрэлбаатар: Гурван ч сангаас зээл авсан компаниуд бий

"Мэдээлэл ойр" гэх үгээр халхавчлан албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүн, төрийн албан тушаалтнуудын асуудлаас үүдэн Засгийн газрын 29 тусгай санг шалгаж, цэгцлэх, татан буулгах ёстой гэсэн шүүмжлэх гарах болсон. Энэ дуулианд Ерөнхий сайд хүртэл холбогдож төрсөн дүү У.Давхарбаяр нь олон зуун сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдсэн билээ. Улмаар Засгийн газрын хоёр сайд ЖДҮ-гийн асуудлаас болж албан тушаалаасаа огцорсон. Харин УИХ дахь ЖДҮчидтэй хэзээ хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй. Ямар ч байсан  Засгийн газрын өнөөдрийн /2019.02.20/ хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын талаар хэлэлцсэн бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Сангийн яамнаас зарим сангуудад хийсэн шалгалтын дүн болон авах арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан.  Шалгалтыг Засгийн газрын зээл олгодог сангууддаа голлон хийжээ. Олон жилийн турш хуримтлагдсан олон асуудал байсан. Тэр бүгдийг Засгийн газар дээр нухацтай хэлэлцэсний дараа шийдвэр гаргах ёстой. Дахиж алдаа гаргах эрх бидэнд байхгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотголоо.

Тэрбээр “Тариалан эрхлэлтийг дэмжих санг сайтар шалгасан. Байгуулагдсан цагаас нь эхлээд шалгасан. Нэлээдгүй зөрчил илэрсэн. Үүнийг засч залруулах, үүнийг олон нийтэд ил болгох талаар ярьсан. “Мал хамгаалах сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Боловсролын зээлийн сан”, “Авто замын сан” гэх мэт нэлээд хэдэн санд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Засгийн газрын гишүүд тайлантай танилцаад ирэх долоо хоногт Засгийн газрын тогтоол хэлбэрээр гаргахаар шийдвэрлэлээ.

“ЖДҮХС”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” гээд зээл олгодог гурван сангаас гурвуулангаас нь ч зээл авсан аж ахуй нэгж байна. Хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж байна. Энэ бүх мэдээллүүд нь Монголбаны зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу байна.

130 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр байна. Сүүлийн хоёр сард зээл төлөлтийг төлүүлэх ажлыг зохион байгуулсан. “Тариалан эрхлэлтийг дэмжих” сан байгуулагдаснаас хойш 16 мянган аж ахуйн нэгж хоёроос дээш удаа зээл авсан байна. Маш их давхцалтай байна. Нэг сангаас нь зээл аваад нөгөө сангийхаа зээлийг төлөх зүйлүүд ч нэлээд гарсан. Энэ нь Монголбанкны мэдээллийн сантай уялддаггүй, ил тод биш, Шилэн дансанд ордоггүй нь гарсан зөрчлүүдийн суурь болсон гэж үзэж байгаа. Тиймээс бүх сангуудыг ил тод болгох, олон нийтийн оролцоог бий болгоно” гэлээ.

Түүчнлэн зарим сангуудыг татан буулгах саналаа танилцуулгадаа дурджээ. Шалгалтын тайланг ирэх   долоо хоногт олон нийтэд ил болгох учраас хүссэн хүн бүхэн шалгалтын материалтай танилцах боломжтой аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж