ТБХ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд, даргыг томилох асуудлыг хэлэлцэн баталжээ | News.MN

ТБХ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд, даргыг томилох асуудлыг хэлэлцэн баталжээ

ТБХ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд, даргыг томилох асуудлыг хэлэлцэн баталжээ

ТБХ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд, даргыг томилох асуудлыг хэлэлцэн баталжээ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 10, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хоёр удаа хуралдаж, мөн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн долоон удаагийн хуралдааныг зохион байгуулжээ.

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиуд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолыг хэлэлцэн батлах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зарцуулалтыг шалгаж судлах “Түр хороо байгуулах тухай”, “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүийг хэлэлцэн шийдвэрлэх, гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх талаар санал, дүгнэлт гаргах чиглэлээр ажилласан байна.

Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлжээ.

Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо бие даасан хууль гурав, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль найм, Улсын Их Хурлын тогтоол зургааг батлуулж, Олон Улсын зээлийн хэлэлцээрийн хоёр төсөл  зөвшилцсөн. Түүнчлэн тус Байнгын хороо Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны төсвийн төсөл, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд болон зөвлөлийн даргыг томилох асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.

УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд 10 гаруй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүд байна. Тухайлбал, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдХувь хүний орлогын албан татварын тухай, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  зэрэг хууль, тогтоолын төслүүд  өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа аж.

Эх сурвалж: ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж