Угсармал орон сууцны барилгын дулаалгыг хувийн хэвшилтэй хамтран хийнэ | News.MN

Угсармал орон сууцны барилгын дулаалгыг хувийн хэвшилтэй хамтран хийнэ

Угсармал орон сууцны барилгын дулаалгыг хувийн хэвшилтэй хамтран хийнэ

Угсармал орон сууцны барилгын дулаалгыг хувийн хэвшилтэй хамтран хийнэ

“Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг хэрэгжүүлэх ажил нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор хүлээх үүрэг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Даян дэлхий ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Даян дэлхийн ногоон хөгжлийн төв, Монголын барилгачдын нэгдэн холбоо, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Базалтвүүл ХК, Люкс констракшн зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд оролцож, угсармал орон сууц дулаалах материалын судалгаа, танилцуулга, эдийн засаг, санхүү болон арилжаа, стратеги, менежмент зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Сангийн яам болон УИХ-ын гишүүдтэй ярилцаж, ойлголцсоны үндсэн дээр Угсармал орон сууцны дулаалгын төсөв болох 12.7 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулж Улсын төсвөөс гаргахаар болсон. Өнгөрсөн хоёр жилд нийслэлд 1965-2000 оны хооронд баригдсан 1077 блок угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд угсармал орон сууцны барилгуудад эрчим хүчний аудит, барилгын гадна ханын дулаалга хийх ажлын зураг төсвийг боловсруулсан” хэмээн ярилаа. Мөн 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэх, Дулаан техникийн шинэчлэл хийх санхүүгийн механизм техникийн эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлуудыг олон улсын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hudlaa hutsaal ............ 2019-02-20 77.247.181.162

Ene neg b**s doloogch nusan b** batsaan bnaa. Yuunii heltsiin darga ch bilee? haana TV, kamer bn daldagnaal garch bhiin. Yadaj bhad yuugaa ch medehgui deer ni bas ih avilgald durtai batsaan gej bgaamaa. Urd urdnii heltsiin darga nar ni mundag humuus bsan. Ene haanaas olood irsiin neg iim teneg nusan b** batsaaniig. Hudlaa ped ped usreel end tend yavahiin. Medej bgaa yum neg ch bhgui. Ene Gantumur l avchirsan gesen. Butehgui ee ene niislel

Avatar

fuc k you 2019-02-20 150.129.140.203

hucaad baihaar hiichihsen yum haana bnaa?ali Batuuliin ued l novosibirskiin orosuudtai hamtarch hiiheer bolloo geed hucaad bsan haa bna/ta nariig ingej hudlaa hucaj mungu idej uuj baihad ahiad songuuli bolood nam n darga nar nsoligdood ulger bolood ungrunu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж