Дуучин Лэйди Гага сүйт залуугаасаа салсан тухай хэвлэлүүд бичиж эхэлжээ. Учир нь тэрбээр өнгөрсөн Ням гаригт /2019.02.10/ болсон “Grammy Awards 2019” шагнал гардуулах ёслол дээр ирэхдээ хуруундаа сүйн бөгжгүй байсан гэнэ. Харин өчигдөр /2019.02.19/ “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа сүйт залуу Кристиан Кариногаас салж, ганц бие болсон тухайгаа зарласан байна.
Кристиан Карино нь дуучин бүсгүйн харьяалагддаг “Creative Arts Agency” агентлагт ажилладаг бөгөөд тэд хоёр жилийн өмнө буюу 2017 оны хоёрдугаар сард “Super Bowl ”-ын тоглолтын үеэр танилцаж байжээ. Тухайн үед Лэйди Гага экс найз залуу Тэйлор Киннейтэй сүйгээ цуцлуулаад нэг сар л болж байсан юм. Чухам яагаад дуучин бүсгүй 50 настай сүйт залуугаасаа салах болсноо тайлбарлаагүй байгаа гэнэ.
Эх сурвалж:DAILYMAIL
Холбоотой мэдээ