Торгуулсан 6 иргэний 600 мянгыг хэн төлөх вэ? | News.MN

Торгуулсан 6 иргэний 600 мянгыг хэн төлөх вэ?

Торгуулсан 6 иргэний 600 мянгыг хэн төлөх вэ?

Торгуулсан 6 иргэний 600 мянгыг хэн төлөх вэ?

Төрөөс ажлын байр нэхэхгүйгээр өдрийн хоолны мөнгөө олж байсан хувиараа такси эрхлэгчдийг торгох шийдвэрийг Нийслэлийн тээврийн газраас гаргаж, хэрэгжүүлж эхэлснээр зургаан ч иргэнийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгосон билээ. Эл шийдвэрийг олон нийт эсэргүүцэж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цуцалсан. Иймээс 100 мянган төгрөгөөр торгуулсан зургаан иргэний мөнгийг буцаан өгч хохиролгүй болгох нь шударга биз.

Ногоон гэрэл ассан үед гарцаар гараад явж байгаа явган зорчигчийг дайрчих шахаад давхиад өнгөрч буй жолоочид ямар ч хариуцлага тооцохгүй хэрнээ өөртөө ажлын байр бий болгоод, дүрэм журмаа мөрдөөд явж буй иргэнийг хувиараа такси үйлчилгээ эрхэлж байна гэсэн үндэслэлээр торгож, дарамтлах нь чухамдаа бол тээврийн цагдаа нарын халаасыг түнтийлгэх л буруу арга болж хувирна. Ингэж муйхарлахын оронд нийтийн тээврээ яаж хөгжүүлэх вэ, нийслэлчүүдийн хэрэгцээг гүйцэхгүй байгаа зөвшөөрөлтэй такси эрхлэгч компанийг яаж хурдан хугацаанд хөгжүүлэх вэ гэдгийг л анхаарах ёстой шүү дээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа хэдэн автобусныхаа үйлчилгээг сайжруулж чадахгүй байж, хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг дарамтлах юм бодож олж байдаг энэ нийслэлийн Тээврийн газар, Тээврийн цагдаагийнхан гэж дүүрчихсэн ч улсууд байх юм даа.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-20 72.137.85.228

Й чилгээнд явахдаа автобусны буудлын зогсоолын талбаыд орж зогсохгүй байх хэрэгтэй.Автобусны зогсоол дээр зогсвол харин торгох нь зөв

Avatar

зочин 2019-02-20 203.169.49.83

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод үйлчилгээнд байгаа албан ёсны байнгын таксины тоо огт хүрэлцээгүй байгаа. Такси мэдээж хувиараа явах нь зөв биш, гэхдээ шийдлээ боловсронгуй болгоод таксины тоо хэмжээг хүрэлцээтэй болгосоны дараа хориг тавих хэрэгтэйлдээ. Өнөөдөр би гэрээсээ гараад такси зам дээрээс барихад олдохгүй шд. Заавал тэр УБ каб, Максим, тэгээд улаанбаатар такси компаниуд руу утасдаж байж такси дуудна. Заавал тэгэх албатай биш, энэ нь зөвхөн сонголт л байх ёстой.

Avatar

Hg 2019-02-20 202.131.244.2

Uilaad yah we . Tseejin dotroo . Azgui 6 hvn gej l heliye dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж