УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр нэгэн амлалт өгсөн нь "Бид парламентат ёс, парламентын засаглалын нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Иймээс Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх, цэгцлэх замаар бид парламентын нэр хүндийг сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна" гэх үг.
УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш МАН-ын 65-ын үед Монголын парламентын нэр хүнд түүхэнд байгаагүйгээр унасан. Боовчин, бохьчин, бандаашаас эхлээд ЖДҮчин гэх зэргээр эцгийн нэрээ "тодотголоор" сольсон гишүүн олон. Тиймээс Г.Занданшатар ангийнхныхаа нэр хүндийгн дээшлүүлэхийг хүсвэл эхлээд ЖДҮчидтэйгээ хариуцлага тооцох нь зөв биз. ЖДҮчидтэйгээ хариуцлага тооцож, тэднийг ангиасаа явуулаагүй цагт Г.Занданшатар мянган сайхан "үлгэр" яриад ч үнэмших хүн тун цөөн. Үнэхээр л Монголын парламентын нэр хүндийг өсгөмөөр байвал Г.Занданшатар ЖДҮчидээ түдгэлзүүлчихэд л УИХ-ын рейтинг хүссэн хүсээгүй өснө.
Б.БАТ
Холбоотой мэдээ