Либерийн алтны уурхайн сүйрэл: Нинжа нарыг баривчилсаар байна

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Либерийн алтны уурхайн сүйрэл: Нинжа нарыг баривчилсаар байна

Либерийн алтны уурхайн сүйрэл: Нинжа нарыг баривчилсаар байна

Либер улс ашигт малтмал, алтны өлгий нутаг билээ. Тус улсын уурхайнуудаас нинжа нарыг хүчээр баривчилсаар байгаа аж. Тухайлбал, Либерийн зүүн хойд нутагт байрлах уурхайгаас хууль бусаар алт олборлогч буюу 60 гаруй нинжаг баривчилжээ. Мөн уурхайд гаргасан цооногуудаас 40 гаруй хүний цогцос олдсон байна.

Байгалийг нөхөн сэргээх албаны Арчевего Дөеийн мэдэгдсэнээр, уг хууль бус олборлогчид байгалийг нөхөн сэргээх ажиллагаанд эсэргүүцэл үзүүлсээр иржээ. Бусад эх сурвалжууд ч энэ асуудалд санал нэг байгаа аж. Хоёрдугаар сарын 10-наас уурхайн цооногуудыг хааж, нөхөн сэргээх долоон шатлалт үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Либерийн засгийн газраас энэхүү үйл ажиллагаанд цагдаа, цэрэг арми болоод цагаачлалын албыг татан оролцуулахаар болсон бол Хар тамхитай тэмцэх албаны ажилчдыг Нимба мужийн алтны илэрцтэй бүс нутаг, хууль бусаар алт олборлож буй уурхайн олборлолтыг зогсоох ажиллагаанд оролцуулж байгаа ажээ.

Цагаачлалын албыг татан оролцуулж байгаа нь зарим хууль бус олборлогчид цагаач нар байгаатай холбоотой тухай ноён Дөе мэдэгдсэн байна. Тепатигийн орчим дахь хот тосгодын мянга мянган оршин суугч уул уурхайд ажлын байр байдаг гэж найддаг хэвээр аж.

Цооног дахь амь: Хууль бус уурхайчид 

Тепатигийн захирагч Абри Вихей хууль бус алт олборлогч нар шөнөжин гал нээж буудалцсан нөхцөл байдалтай байдаг талаар мэдэгджээ. “BBC”-гийн Жоннатан Пай Лайли хууль бус алт олборлогчид засгийн газрын хяналтаас гарах вий хэмээн эмээж буй талаар дурдсан байна.

Тус телевизийн сурвалжлагчдын мэдээлж буйгаар, Либерийн засгийн газрын хувьд ядуурал, эдийн засгийн тогтворгүй байдал нь хууль бус уурхайчдын амь эрсдэх шалтгаан болдог байна. Ноён Дөеийн мэдээлснээр, Либерийн засгийн газар орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан олборлолт хийх бөгөөд уурхайчдынхаа зулгарсан гарыг амраах цаг удахгүй ирнэ хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж