Берни Сандерс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Берни Сандерс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

Берни Сандерс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

АНУ-ын Вермонт мужаас сонгогдсон  сенатор Берни Сандерс 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн намын сунгаанд дахин өрсөлдөх болсноо өчигдөр /2019.02.19/ зарласан байна. Тэрбээр 2016 онд Ардчилсан нам доторх сонгуульд Хилари Клинтонтой өрсөлдөж ялагдал хүлээж байсан юм. Гэхдээ өдгөө 77 настай, еврей гаралтай Сандерс Ардчилсан нам дахь хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг хэвээр байгаа аж. Харин шүүмжлэгчдийн зүгээс түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд хэтэрхий хөгшин, АНУ-д шинэ залуу хүний үзэл баримтлал хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм.

“Ардчилсан социалист үзэлтэн” хэмээн өөрийгөө тодорхойлоод буй Сандерс иргэдэд эрүүл мэндийн суурь үйлчилгээг үнэгүй үзүүлэх, коллежуудыг төлбөргүй болгох зэрэг мөрийн хөтөлбөрүүдийг дэвшүүлж байсан нь олон сая иргэдийн саналыг авч, Хилари Клинтоны хүчтэй өрсөлдөгч болж байв. Хилари Клинтоныг Дональд Трампт ялагдахад Сандерсийн дэмжигчид нөлөөлсөн ч гэж үздэг.

Эх сурвалж:RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж