Гоолгүй тоглолтууд болов

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Гоолгүй тоглолтууд болов

Гоолгүй тоглолтууд болов

Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй аваргуудын лигийн тоглолтууд явагдаж байна. Урьд шөнө Ливерпүүл талбайдаа Бавари Мюнхен клубтэй, Лион талбайдаа Барселона клубтэй тоглож гоолгүй хуурай тэнцээгээр өндөрлөсөн.

  • Ливерпүүл 0-0 Бавари Мюнхен

Шар хуудас: Ж.Хендерсон 55’, Ж.Киммих 28‘

Улаан хуудас:

Ливерпүүл: А.Бекер, А.Робертсон, Фабиньо, Ж.Матип, Т.Александр-Арнолд, Н.Кейта (Ж.Милнер 76’), Ж.Хендерсон, Ж.Виналдум, С.Мане, Р.Фирминьо (Д.Ориги 76’), М.Салах

Бавари Мюнхен: М.Нойер, Д.Алаба, М.Хуммельс, Н.Зюль, Ж.Киммих, Т.Алкантара, Х.Мартинез, К.Коман (Ф.Рибери 81’), Х.Родригес (Р.Санчес 88’), С.Гнабри (Рафинья 90+1’), Р.Левандовский

Энфилдэд болсон тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн ч Ливерпүүл клуб энэ улирал аваргуудын лигт талбайдаа хожигдоогүй цувралаа үргэлжлүүлж чадлаа. Мөн тэрээр Бавари Мюнхен клубт аваргуудын лигийн хүрээнд хийсэн тоглолтондоо хожигдолгүй цувралаа үргэлжлүүлсэн. Талбайн эзэн Ливерпүүл клуб хамгаалалтанд багагүй өөрчлөлт гарсан ба шилдэг төвийн хамгаалагч ван Дейк тус тоглолтонд оролцоогүй бол Д.Ловрен, Ж.Гомез нар бэртлийн улмаас оролцоогүй. Тэдний эзгүйд Бразил хагас хамгаалагч Фабиньо төвийн байрлалд гарч ажлаа сайн гүйцэтгэв. Бавари Мюнхен клубын хамгаалагч нар бэртэл гэмтлийн асуудалгүй байсан ба Ливерпүүл клубын ээлж дараалсан довтолгоонуудыг зогсоож байсан. Ливерпүүл тоглолтын турш 3 удаа хаалга оносон цохилт гүйцэтгэсэн бол Бавари 1 удаа хаалгаа оножээ. Хоёр багийн дараагийн тоглолт 3 сарын 14-д Бавари Мюнхен клубын талбайд болно. Урьд шөнийн тоглолтонд Ф.Рибери сэлгээгээр 81 дэх минутанд талбайд гарснаар Бавари Мюнхен клубын төлөө Европын 100 дахь тоглолтоо хийжээ.

  • Лион 0-0 Барселона

Шар хуудас: Х.Ауар 3’, Л.Дубиос 33’, С.Роберто 80’, Н.Семедо 88’

Улаан хуудас:

Лион: А.Лопес, Ф.Менди, Ж.Денайер, Марсело, Л.Дубиос, М.Террьер (М.Корнет 76’), Т.НДомбеле (П.Диоп 64’), Х.Ауар, Б.Траоре (Л.Тусарт 69’), М.Демеле, М.Депай

Барселона: тер Штеген, Х.Алаба, К.Ленглет, Ж.Пике, Н.Семедо, И.Ракитич, С.Бускетс, С.Роберто (А.Видал 81’), О.Дембеле (Ф.Коунтиньо 67’), Л.Суарез, Л.Месси

Лион клуб Барселона клубтэй хийсэн аваргуудын лигийн сүүлийн 7 тоглолтондоо хожил авч чадаагүй цуврал үргэлжиллээ. Гэсэн хэдий ч Лион хүчирхэг Барселона клубтэй талбай дээрээ тэнцэж чадсан нь том амжилт юм. Хэрвээ хариу тоглолтонд гоолтой тэнцэж чадвал Лион клуб дараагийн шатанд шалгарах боломжтой болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж