Цунами, газар хөдлөлтийн улмаас устаж үгүй болсонд тооцогдож байсан далайн гүний маш ховор, том загасууд Японы Окинава арлаас амьд олджээ. Нэг нь 3.6 метр, нөгөө нь 4 метр урттай хоёр загасыг өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр арлын баруун өмнөд дэх Тояа боомтоос олсон байна.
Тэнгисийн хоёр загасыг хөлөг онгоцонд ачсаны дараа нэг нь загасчдын гараас хоол идэж байсан талаар “The Japan Times” мэдээлжээ. Нөгөө загас нь хуурай газарт очмогцоо үхсэн байна.
Японы Загасны аж ахуйн хоршоодын холбооны гишүүн Сатоми Хига Йомитанагийн хэлснээр, дээрх загасууд “үлгэрийн мэт үзэсгэлэнтэй” харагдаж байсан аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ