"Хүн гүтгэсэн, доромжилсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой" | News.MN

"Хүн гүтгэсэн, доромжилсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой"

"Хүн гүтгэсэн, доромжилсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой"

"Хүн гүтгэсэн, доромжилсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой"

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг  өнөөдөр /2019.01.20/ болж байна. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр, “УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахтай холбоотойгоор зайлшгүй яаралтай хэлэлцэх хуулийн төслүүдийг энэ өдрүүдэд хэлэлцүүлж байна. УИХ бол төлөөллийн байгууллага бөгөөд ард түмнийхээ дуу хоолой болж, хүсэлт эрмэлзлээр хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийж, хууль батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой. УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал нийгэмд анхаарал татаж байна. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллагаас эхэлж, сахилга дэг журмыг тогтоох учиртай. Парламентын засаглалын нэр хүндийг өргөн асуудалд онцгой анхаарч, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нэр хүндийг нь сайжруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Парламентын мэтгэлцээн ард түмний хүсэл зорилгод шингэсэн, баримт нотолгоотой мэтгэлцээн байж, хуулийн чанар, хэрэгжилт сайжирна. Гаргасан хууль нь бодитой хэрэгжиж, хянан шалгах ажлаа сайжруулна. Судалгаагаар парламентын бие даасан, хараат бус байдал нь дэгийн тухай хуульд үнэлэлт өгч, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна” гэдгийг тодотгосон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр, тус хэлэлцүүлэгт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн шинэчлэлийн зарим асуудал сэдвээр илтгэл тавьсан юм.

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг хэрхэн тусгах вэ?

-УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг бид 2018 онд санаачлан оруулсан. Чуулган болон байнгын хорооны хуралдааны 1/3-ээс дээш цагийг тасалсан бол тухайн гишүүнийг эргүүлэн татна гэсэн хуулийг санаачилж оруулсан боловч 2018 оны дэгийн тухай хуулийн ажлын хэсэг хасчихсан. Цаашдаа ийм хариуцлага байх ёстой. Ер нь УИХ-ын дэгийн тухай хуульд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна. Өнгөрсөн жил орсон өөрчлөлтөөр гишүүдийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр томоохон өөрчлөлтүүд орсон. Одоо дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Дахиад тулгамдаж байгаа асуудал болох УИХ-ын гишүүд хэт их сенсаци, популизм хөөдөг нэгнийгээ гутааж доромжилдог байдал нь чуулган болон байнгын хорооны хуралдааныг ажил хэрэгч бус болгоод байна. Тиймээс УИХ-ын гишүүдээ ажил хэрэгч байх тал руу шахсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

-УИХ-ын гишүүд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Үүнийг зохицуулах боломж бий юу?

-УИХ-ын тухай хуульд хүнийг гүтгэх, гутаах, доромжлохоос бусад үгэндээ хариуцлага хүлээхгүй гээд ялгаад өгчихсөн байдаг. Гэтэл гишүүд маань хуулиа уншилгүйгээр асуудалд хандаж байна. Дээрээс нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. 2000 онд баталсан дүрэмтэй танилцаагүй болохоор УИХ-ын гишүүн юу ч хэлж болдог, ямар ч хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголттой байгаа. УИХ-ын гишүүн бусдын нэр хүндэд халдах юм бол хуулийн хариуцлага хүлээх заалт УИХ-ын тухай хуульд байдаг. Цаашдаа хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн худал мэдээлэл тараасан, зарим нь бүр гэмт хэргийн шинжтэй үг хэлэх ч тохиолдол байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах боломжтой вэ?

-Жишээлэхэд, Би болон миний хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас зээл аваагүй байхад бүтэн таван жил зээл авсан мэтээр ярьж байна. Олон нийт ч ийм ойлголттой болчихлоо. Бүх зүйлийг хяналтын байгууллага тогтоочихсон байхад л “зээл авсан гэсэн” гэцгээдэг. Ийм байдлаар асуудалд хандмааргүй байна. Үнэхээр бодитой, ажил хэрэгч байгаасай гэдэг үүднээс дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Хэвлэлээр УИХ-ын гишүүдийн хэрүү л гарч байна. Нэгнийгээ гүтгэж, гутаагаад хэрүүл хийдэг. Ард түмэн түүнийг үзээд төрд итгэх итгэл нь алдагддаг.

-Хаврын чуулганаар гишүүдийн ирцийг хурууны хээгээр уншуулдаг болж байгаа. Өөр ямар өөрчлөлт орох вэ?

-Хаврын чуулганаар гишүүдийн ирц болон санал хураалтыг биеийн давхцахгүй өгөгдөл ашиглан хурууны хээгээр уншуулдаг болно. Одоо ирц, саналаа хурууны хээгээр бүрдүүлдэг болбол парламент илүү хариуцлагатай ажиллана. Өмнө нь гишүүдийн өмнөөс санал өгдөг, төгөлдөр хуур тоглодог гэж шүүмжилдэг байсан.

-Сонгогчдын саналаар УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачилсан. Ер нь гишүүдийг эргүүлэн татдаг байх боломж бий юу?

-Хүн болгон 100 хувь сайн, 100 хувь муу гэж байхгүй. Тэгэхээр эх захгүй эргүүлэгт орох шаардлагагүй байх. Хууль зөрчсөн, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд эргүүлэн татдаг байхаас биш тухайн гишүүн таалагдахгүй байна, царай муутай юм байна. Таалагдахгүй байна ууртай юм байна. Гэдэг байдлаар сонгогчдоос санал асуугаад татна гэдэг бол сайн бодож байж шийдэх асуудал. Таалагдахын тулд алиалагч хийх ёстой юм уу.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Melissa Nicholas 2019-02-20 64.64.121.235

Сайн байна уу, бүгдийг нь сайн уу? Миний нэр Мелисса Николас, би Канзасаас ирсэн. Би хэдхэн сарын өмнө санхүүгийн хямралд орж, санхүүгийн төлбөрөө төлөхийн тулд яаралтай зээл хэрэгтэй болсон. Миний санхүүгийн нөхцөл байдлын улмаас банкнаас татгалзсан надад зээл олгохын тулд би ямар ч сонголтгүй үлдсэн онлайн зээл хайхаас өөр аргагүй үлдсэн юм. Миний судалгаагаар залилангийн хохирогч болсон бөгөөд бараг $ 750 байсан бөгөөд би илүү их асуудалтай байсан бөгөөд (kathyrichardfinance@hotmail.com)

Avatar

Зочин 2019-02-20 162.247.74.202

za chi boli, zugeer z**l. chinii ulsturd baisan hugatsaand MGL uruudsanuu gehees deeshilsen yum alga

Avatar

Зочин 2019-02-20 162.247.74.202

chi bainga l tender shaaj ajlaa hiideggui, esvel chargui guitsetgedeg. ter bugd chini hugjliin mungu tenegee

Avatar

Зочин 2019-02-20 109.70.100.22

chi l jinhene jujigchin shuu dee, chinii hulgaich hudalch luivarching bugd medne, hudlaa dur esgehee boli

Avatar

Зочин 2019-02-20 185.147.237.8

chi busdyn hiisen ajlyg bi hiisen gej urduur ni orj yaridag hun. chi yer ni hulgailj luivardahaas uur yu ch hiigeegui shuu dee. teged busdyg shiitgeh tuhai yarih chini uuurin chini busdyn zovlongoos taashaal avdgiig haruulj bui hereg

Avatar

Зочин 2019-02-20 202.21.106.162

Ерөнхийлөгчийн засагтай болбол цэгцрэх байх даа. Эд нарт парламентийн засаглал нь хэрэлдэж байгаад ,хуйвалдаж идэж уухад боломжтой .Бүр амташсан. Парламентын засаглалгүй болчихвол баларна гээд л үхэн хатан хамгийн сайн засаглал ,үүнийг л өөрчилж болохгүй гээд л тархи угаагаад байдаг. Эд нар хэзээ ч ёс зүйтэй,соёлтой, шударга болно гэж байхгүй ш дээ. Засаглалын хэлбэрийг өөрчлөхдөө их сайн бодож боловсруулах хэрэгтэй.

Avatar

иргэн 2019-02-20 203.217.139.225

хүн гүтгэсэн, гүжирддэг гишүүн , бусад хүмүүст ч гэсэн хариуцлага тооцох ёстой, хардах эрхтэй ч , үндэслэл байх ёстой, энэ хүн өөрөө хэр ёс зүйтэй хүн юм бол доо гэхдээ

Avatar

Зочин 2019-02-20 150.129.142.153

ӨӨЛД ЯСТНУУДЫН ГУТАМШИГ , КОНЦЕССИЙН ХУЛГАЙЧ .

Avatar

Зайлаа 2019-02-20 103.212.116.31

Энэ 3 удаа сонгогдсон ч Төр барьж чдахгүй

Avatar

ЗАЙЛААА 2019-02-20 202.9.42.73

БӨЛОВСРОЛГҮЙ МУНХАГ ХЯТАД

Avatar

Зочин 2019-02-20 202.9.42.73

мэлгэрийн тэнэг батган толгойтой авилгач дуугай бай

Avatar

лорй 2019-02-20 103.111.68.3

Бямбацогт өөрөө алиалагч энэ нөхөр гишүүн болоод юу хийсэн юм бэ?Тендер концес л авсан .

Avatar

Жаргал 2019-02-20 103.228.153.233

УИХ-ын гишүүд чуулгандаа суухгүй ажил гацааж байх үед л таны яриад байсан чуулганаа тасалдаг гишүүдийг эргүүлэн татах хэрэгтэй гэдэг заалтыг ойлгож дэмждэг болсон. Таныг дэмжиж байгаа. Амжилт хүсэе. Төрд хэрэгтэй түшээдүүдийн нэг та мөнөөсөө мөн

Avatar

Зочин 2019-02-20 103.228.153.233

Улсын Их Хурал дэг журмын индэр байх ёстой болохоос биш дэглэсэн жүжгийн тайз байж таарахгүй. Бямбацогтын хэлсэн үгээс ишлэв. Санал нэг байна

Avatar

Зочин 2019-02-20 103.75.117.142

С.БЯМБАЦОГТ: ХЭРҮҮЛ, ХИЙРХЭЛ, ХЭГЖҮҮРХЭЛ ГУРАВ ӨНӨӨГИЙН УЛСЫН ИХ ХУРЛЫН НЭР ХҮНДИЙГ УНАГААЖ БАЙНА. МОНГОЛ ТӨРИЙН ЭРХЭМ ДЭЭД ЧАНАРЫГ ЭМТЭЛЖ БАЙНА.

Avatar

Сэтгүүлч 2019-02-20 62.210.99.217

Сэтгүүлчид бид нар Зөрчлийн хуулиар алуулж байна ш дээ. Тэгэхэд улайм цайм олон түмний нүдэн дээр бусдыг гүтгэсэн, гутаан доромжилсон гишүүд ордонд тарвалзаад л. Бямбацогт зөв ярьж

Avatar

Зочин 2019-02-20 185.245.84.196

Улсын Их Хурлын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг хуулийн ямар ч заалт байхгүй гэж байна. Ганцхан Улсын Их Хурлын чуулганы танхимд гүтгэж, доромжлохоос бусад асуудлаар хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалттай юм байна

Avatar

Зочин 2019-02-20 138.197.162.115

Монгол төрийн хойморт эрээ цээргүй аашилж байгаа гэдэг үнэн шүү. Гишүүд нь нийгэмдээ ингэж буруу үлгэрлээд байгааг засаарай Бямбацогтоо.

Avatar

Зочин 2019-02-20 169.57.213.79

Жудаггүй авирласан нөхдийг журамлах нь зөв өө. Бямбацогтыг дэмжиж байна.

Avatar

BULGAN 2019-02-20 103.25.59.109

BYAMBATSOGTOO!! TER HURAL TASALDAG GISHUUDIIG ERGUULEN TATAH ZAALTAA ZAAWAL ORUULAARAI. SAY UIH-IIN GISHUUD HURAL TASLAAD ERTS BURDUULEHGUI ULSIIN AJLIIG GATSAAJ BHAD L TANII HELEED BSAN ZUILIIG OILGOJ DEMJDEG BOLSON. TANID AMJILT HUSYE.

Avatar

Дагдаг 2019-02-20 66.181.165.101

Сүүлийн үед ТВ үзэхээс дургүй хүрдэг болоод байна. Манай ТВ-ийнхэний байж байгаа нь бас хоорондоо хэрэлдэж байгааг гаргахаас бодлого ярьж байгаа хүмүүсийг огт гаргахгүй. Бямбацогт зарчимтай санагддаг. УИХ дарга ЕС 2-той ойлголцоод явж чадмаар харагдаад байгаа. Амжилт хүсэе

Avatar

Улс Төрч 2019-02-20 66.181.165.101

Шудрага улс төрч шүү.

Avatar

Зочин 2019-02-20 202.9.42.73

АХАХААХАААА.

Avatar

Улс Төрч 2019-02-20 66.181.165.101

Анхнаасаа МАН Бямбацогтоо ЕС болгосон бол Эрдэнэбат Хүрэлсэхийн үе шиг ийм хэцүү үе ирэхгүй л байсан гэж мэргэжлийн хүний хувьд боддог, Хаа очиж орон нутаг тойрогтоо их юм хийдэг улс төрч байна лээ, Сүүлдээ нөхдүүд 60 тэрбум концессын луйвар гээд нааж болох бүх л булхйг наах гээд улайраад барсангүй, энэ тэр болгонд нь тэвдэж бүдчээгүй явж байхыг нь харвал ултай суурьтай томоохон улс төрчийн шинж лдээ.

Avatar

ЗӨВ 2019-02-20 202.126.89.75

Тагөлдөр хуурдаж хүний кноп дардаг , хурал тасалдаг гишүүдийг эмхэнд нь оруулж байгаа нь тун чухал шүү. Наад хэрүүлийн тайзаа бодлогын мэтгэлцээний талбар болгоход илүү анхаарч ажиллаарай С.Бямбацогтоо.

Avatar

Дэмжигч 2019-02-20 103.9.90.53

С.Бямбацогт гишүүн сайн ажиллаж байгаа шүү. Тулхтай, бодлоготой, туршлагатай ийм л гишүүд УИХ-д хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж