Өргөөд “Хиртэлт” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Өргөөд “Хиртэлт” эхэллээ

Өргөө кино театрт өнөөдөр 12.00 цагт “The Twilight” киноны гуравдугаар бүлэг болох “Eclipse” буюу “Хиртэлт” кино нээлтээ хийх гэж байна. Тус киног АНУ-ын “Summit entertainment” кино компанитай хамтран хүргэж байгаа бөгөөд нийтэд кино театрын зориулалтаар түгээх албан ёсны эрхийг Өргөө кино театр эзэмшиж байгаа ажээ. АНУ-ын Сиэтл хотод болж байгаа нууцлаг аллага, цус сорогчидтой хийх тэмцэл, хайр дурлал, өс хонзонг харуулсан энэхүү цуврал киног өдөр бүр Өргөө кино театрын гуравдугаар танхимд 12.00, 14.30, 17.10, 19.50, 22.40 цагуудаас хүлээн авч үзэх боломжтой юм. Сонирхуулахад "Өргөө" кино театрынхан facebook-ээрээ дамжуулан кино сонирхогч залуустаа "Eclipse" буюу "Хиртэлт" киног өчигдөр үнэ төлбөргүй үзүүлсэн байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж