СЗХ-нд бүртгэлтэй даатгалын салбарын тоон мэдээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

СЗХ-нд бүртгэлтэй даатгалын салбарын тоон мэдээ

СЗХ-нд бүртгэлтэй даатгалын салбарын тоон мэдээ
rubber stamp marked with regulation

Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, эрх бүхий албан тушаалтныг томилох, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох, даатгалын бүтээгдэхүүн бүртгэх болон бусад чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлж ажилладаг. Энэ хүрээнд  2019 оны 2 дугаар сарын байдлаар тус Хороонд даатгалын чиглэлээр бүртгүүлсэн хуулийн этгээдийн тоон үзүүлэлтийг мэдээлж байна.

Он гарсаар давхар даатгалын хоёр, ердийн даатгалын арван тав, урт хугацааны даатгалын нэг, даатгалын зуучлагч дөчин ес, даатгалын хохирол үнэлэгч хорин долоон компани тус тус тусгай зөвшөөрлийн бүртгэлтэй байна. Үүнээс гадна 581 даатгалын бүтээгдэхүүн, 564 салбар, 2444 даатгалын төлөөлөгч, 28 актуарч, 281 даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтан, 186 даатгалын байгууллагын хувьцаа эзэмшигч тус тус бүртгэлтэй байгаа юм.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж