Гутлын уландаа хар тамхи нууж хилээр оруулахыг завджээ | News.MN

Гутлын уландаа хар тамхи нууж хилээр оруулахыг завджээ

Гутлын уландаа хар тамхи нууж хилээр оруулахыг завджээ

Гутлын уландаа хар тамхи нууж хилээр оруулахыг завджээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь автозамын боомтоор хоёрдугаар сарын 18-ны өдөр хар тамхи нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Гашуунсухайт автозамын боомтоор энэ сарын 18-ны өдрийн 09.00 цагт БНХАУ-аас орж ирсэн Монгол Улсын иргэн Т гэгч хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.

Монгол Улсын иргэн Т гэгч нь 28 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суудаг бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар өмнө нь хар тамхи хэрэглэдэг байжээ.

Тэрбээр улсын хилээр хууль бусаар хоёр грамм мөс буюу мансууруулах бодисыг гутлын уландаа нуун нэвтрэх гэж байсныг тус боомтын гаалийн газрын мэргэжилтнүүд илрүүлсэн байна. Энэ үйлдлийг гаалийн ажилчид хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулсны үр дүнд шуурхай илрүүлж, таслан зогсоожээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2019-02-20 202.126.89.130

Энэ тэнэг Хятадад баригдахгүй. Тэгсэн бол тэндээ насаараа үлдэх байж

Avatar

Зочин 2019-02-20 202.126.89.249

ХАР ТАМХИ НЭВТЭРҮҮЛХИЙГ ЗАВДАГСАДЫГ ЦААЗААР АВААЧ !!! ТАТДАГЫГ НЬ ШОРОНД ХҮНД НӨХЦӨЛӨӨР СУУЛГААЧЭЭ !!! ХАТУУ , ЧАНГА ТЭМЦЭХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ХӨРСНӨӨС АРЧИГДАНА ГЭЖ МЭДЭЭРЭЙ !!!

Avatar

мөечин 2019-02-20 66.181.161.36

өө үхсэн. 2 г л вмуу

Avatar

Зочин 2019-02-20 103.9.90.98

хараад л барьчийшдээ

Avatar

Z 2019-02-20 103.212.116.164

Yaj meddiin boldo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж