Гутлын уландаа хар тамхи нууж хилээр оруулахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Гутлын уландаа хар тамхи нууж хилээр оруулахыг завджээ

Гутлын уландаа хар тамхи нууж хилээр оруулахыг завджээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь автозамын боомтоор хоёрдугаар сарын 18-ны өдөр хар тамхи нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Гашуунсухайт автозамын боомтоор энэ сарын 18-ны өдрийн 09.00 цагт БНХАУ-аас орж ирсэн Монгол Улсын иргэн Т гэгч хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.

Монгол Улсын иргэн Т гэгч нь 28 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суудаг бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар өмнө нь хар тамхи хэрэглэдэг байжээ.

Тэрбээр улсын хилээр хууль бусаар хоёр грамм мөс буюу мансууруулах бодисыг гутлын уландаа нуун нэвтрэх гэж байсныг тус боомтын гаалийн газрын мэргэжилтнүүд илрүүлсэн байна. Энэ үйлдлийг гаалийн ажилчид хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулсны үр дүнд шуурхай илрүүлж, таслан зогсоожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж