Хонинд явсан охиноо эх нь хайсаар 6 сар өнгөрчээ | News.MN

Хонинд явсан охиноо эх нь хайсаар 6 сар өнгөрчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Хонинд явсан охиноо эх нь хайсаар 6 сар өнгөрчээ

Хонинд явсан охиноо эх нь хайсаар 6 сар өнгөрчээ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог уул гэх газраас 13 настай охин 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр 11.00 цагийн орчимд  хонио хариулахаар гарч яваад одоог хүртэл ор сураггүй болжээ.

Охин алга болохынхоо өмнөх хоёр өдөр малдаа яваад ирэхдээ чихэр печень авч ирсэн тухай ч мэдээлэл цацагдаад байгаа. Тодруулбал, хониноос ирэхдээ тэрбээр “Олсон юм” хэмээн гар утас, амттан авчирсан талаар эх сурвалж мэдээлсэн байна. Охин ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан гэнэ. Охиныг алга болсон өдрөөс хойш  зургаан сарын хугацаанд ямар ч сураггүй байсаар өдийг хүрчээ. Мөн охиныг алга болсон даруйд онцгой байдлын аврагч, нутгийн иргэд нийлсэн 60 гаруй хүн хоёр хоног хайсан аж.

Цагдаагийн байгууллагаас нийт гурван удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч охины сургийг гаргаж чадаагүй гэнэ. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгаас тодруулахад “эрлийн ажиллагаа татан буугдаагүй үргэлжилж байна” гэх мэдээллийг өглөө. Дашрамд дурдахад хичээлдээ явахаар гэрээсээ гарсан Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сараас хойш өнөөг хүртэл ор сураггүй байгаа юм.

Цагдаагийн ерөнхий газрын вебсайтад байршуулсан зураг.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
72
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-20 202.70.40.154

ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ ЯАГААД ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ГАРГАЖ ТАВИЛГҮЙ ӨДИЙГ ХҮРСЭН ЮМ БЭ. 2 ЖИЛ ӨНГӨРСӨН БАЙНА. ХАРАМСАЛТАЙ, БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД АЛЬ ЭРТ 20,30-ААД ОНЫХ ШИГ ҮР ХҮҮХДЭЭ АЛДАЖ, ОЛОЛГҮЙ ЭНЭЛЖ ШАНАЛСААР Л.

Avatar

Зочин 2019-02-20 64.119.27.246

Тэр сумын нутаг дэвсгэрт байдаг хууль бус нууц ангийн отгуудыг шалгах хэрэгтэй ЖШ нь НООТОЙБАЯР гуай ч эвгүй шүү нилээн нууц отогтой гэж дуулсан..

Avatar

иргэн 2019-02-20 203.217.139.225

юу вээ, ийм олон сар болоход мэдээлээгүй гэж үү, эзгүй газар хүүхдүүдээ бүү явуулаач м

Avatar

Зочин 2019-02-20 66.181.184.236

Хөдөөгүүр 18 аймгаас 13 настай охидууд алга болоод бн камергүй газраас

Avatar

Admin 2019-02-20 202.126.89.147

Huvsguld alga bson 2 hujaa yu bolson be

Avatar

Зочин 2019-02-20 66.181.185.81

Чи өөрөө х***а.

Avatar

Зочин 2019-02-20 49.0.213.241

Тэр 2 х***а хаачив гэж үхэхгүй харин хүүхэд хулгайлаад аваад гарсын биш биздээ гэж шалгах ёстой.

Avatar

Зочин 2019-02-20 182.160.3.46

zugeerl alga bolloo geh ym odoo ch niigem hetsuu bolson tsag uy shuudee enenii ard hunii naimaa tsetseglej baigaag hen medehbilee mash nariin zohion baiguulalttaich ym biluu huuliin baiguulaga ene deer mash nariin ajillagaa zohion baiguulah shaardlagtai bolson ym bishuu

Avatar

Зочин 2019-02-20 68.33.74.19

Hil galia l sain hyanah heregtei.

Avatar

Зочин 2019-02-20 103.14.36.6

Хүүхэд алга боллоо гэхэд эрх хайх, шуурхай арга хэмжээ авах, мэдээлэх, мэдээлэл солилцох талаар нарийн заасан аргачлал, тактик боловсруулж мөрдөх шаардлагатай юм биш үү. Уншиж байхад тэдэн хүн тэгж хайлаа, тэгээд олсонгүй гэх юм. Орчин үеийн хурдан машин, нисдэг тэрэг ашиглаад аваад явчихсан байвал хэдэн зуун хүн, хэд хоног самнаад ямар ашиг байх вэ дээ. Арга барил, тактикаа өөрчилмөөр байна.

Avatar

Irgen 2019-02-20 202.131.225.150

Undesni ayulgui bdal deer nuhatstai yrigdaj dorvitoi ajiliig tuushtai zohion baiguulj ajillmaar bna.

Avatar

Ард түмэн 2019-02-20 202.21.119.54

Монголд хүний наймаа. Хүний эд эрхтэний наймаа газар аваад байгаа юм шиг байна даа. Төр маань илүү шаргуу няхуур ажиллах хэрэгтэй байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж