Загварын домог таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Загварын домог таалал төгсчээ

Загварын домог  таалал төгсчээ

Дэлхийн хувцас загварын салбарын домогт дизайнер Карл Отто Лагерфелд өчигдөр /2019.02.19/ хүнд өвчний улмаас 86 насандаа таалал төгсчээ. Амьдралынхаа ихэнх хугацааг  “Chanel”, “Fendi” зэрэг алдартай брэндүүдийн ерөнхий дизайнераар ажиллаж өнгөрөөсөн тэрээр дэлхийн хувцас загварын салбарт өөрийн гэсэн чиг хандлага, урсгалыг бий болгож чадсан хүндтэй эрхмүүдийн нэг байсан юм.  Түүний орлогч Виржини Виард нь залгамжлахаар болсныг “Chanel” брэнд зарлажээ.

Карл Отто Лагерфелд нь 1933 оны есдүгээр сарын 10-ны өдөр Германы Хамбург хотноо лаазалсан сүүний үйлдвэрийн эзэн Отто Лагерфелд, дотуур хувцасны худалдагч Элизабет Лагерфелд нарын ууган хүү болон мэндэлжээ. Өсвөр насандаа Францын нийслэл Парист цагаачлан ирсэн Лагерфелд загвар зохион бүтээгч Пьер Балмэйны туслахаар ажиллаж байгаад 1960-аад оноос эхлэн Fendi, Chloe брэндүүдэд дизайнераар ажиллах болсон байна. 1983 онд буюу Коко Шанелийг нас барснаас 10 орчим жилийн дараа Chanel загварын ордонд ажиллаж эхэлснээр алдарших зам нь нээгдсэн юм.

Хар нүдний шил, хуруу нь онгорхой хар бээлий, өндөр захтай цагаан цамц, ардаа боосон цагаан үсээр өөрийн гадаад имиджийг бүрдүүлсэн тэрээр өөрийнхөө шог зураг шиг харагдах дуртай тухайгаа ярьж байжээ. Нэг ч удаа гэрлэж байгаагүй тэрээр “Чупетте” хэмээх муур тэжээдэг байсан бөгөөд хэрэв мууртай гэрлэхийг зөвшөөрсөн хууль гарвал мууртайгаа гэрлэнэ хэмээн ярьдаг байсан гэнэ.

1952 онд Парист ирээд Монтэнь лицейд орсон.

1955 онд пальтоны загвар зохион бүтээх тэмцээнд түрүүлж анхныхаа шагналыг авж байсан. Дараа нь загвар зохион бүтээгч Пьер Бальмены туслах болоод 1958 он хүртэл хамт ажилласан.
1959 онд "Jean Patou"-н загварын ордны уран сайхны захирал болсон.

1964 оноос Krizia, Fendi , Chloe зэрэг орднуудын загвар зохион бүтээгчээр ажилласан.
1974 онд өөрийн “Karl Lagerfeld Impression“ г байгуулсан.
1983 оноос Chanel-н загварын ордны уран сайхны захирал болсон. Chanel-ийн өдөр тутмын загварууд дээр одоог хүртэл ажилласаар байгаа.
1987-1995 онуудад Лагерфелд Германы алдарт Klaus Steilman-тай хамтарч ажилласан.
1987 оноос фото зураг сонирхож, олон ном альбом  гаргасан.
1983 онд "Lucky Strike Designer Awards"-ын шагналыг авсан.

1996 онд "Deutsche Geselleschaft fur Fotographie" Германы фото зургийн нийгэмлэгийн шагналыг авсан.

1975-1997  Үнэртний ертөнцөд хөл тавьж Chloe 1975, KL1982, KL pour Homme 1986, Lagerfeld Photo 1990, Sun Moon Stars 1994, Jako 1997 зэрэг сүрчиг гаргасан.
1998 онд Парист өөрийн“Karl Lagerfeld Gallery”-г байгуулсан.
2000 онд Парист өөрийн хэвлэлийн газрыг байгуулсан.

2002 Жинсний “Diesel” брэндтэй хамтран ажиллах болсон.

2013 онд “Once Upon a Time” нэртэй богино хэмжээний киног найруулсан.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж