Монголын циркчид алтан цомын эзэн болжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Монголын циркчид алтан цомын эзэн болжээ

Монголын циркчид алтан цомын эзэн болжээ

Монголын циркийн хөгжлийн төвийн жүжигчид өчигдөр /2019.02.19/ Испани улсын Жироно хотноо зохион байгуулсан Олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом хүртжээ. Энэ сарын 14-нөөс 19-ны өдрүүдэд зохион байгуулсан “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд дэлхийн 100 гаруй уран бүтээлчид оролцжээ.

Продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд багштай уран бүтээлчид “Mystery of Gentlemen”  хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргасан байна.

Тэмцээний талаар продюсер Н.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчид хийж байгаа нь бахархалтай” гэжээ. Өнгөрөгч онд тус циркийн уран бүтээлчид Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөн л алтан цомын эзэд болсон билээ.

Монголын циркчид олон улсын тэмцээнээс сүүлийн гурван жилд нэг мөнгөн цом, долоон алтан цом, хоёр Гран При цомыг эх орондоо авчраад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж