Японы сөнөөгч онгоц радараас алга болжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Японы сөнөөгч онгоц радараас алга болжээ

Японы сөнөөгч онгоц радараас алга болжээ

Япон тэнгис дээр Японы өөрийгөө хамгаалах хүчний сөнөөгч-бөмбөгдөгч F2 онгоц Лхагва гаригийн өглөө сураггүй алга болжээ. Тус улсын хэвлэлд мэдээлж буйгаар, онгоц Японы баруун хэсэгт байрлах Ямагучи мужийн ойролцоо радараас алга болсон байна.

Сөнөөгч-бөмбөгдөгч F2 онгоц сургалтын нислэг хийхээр Цуики баазаас хөөрчээ. Тус онгоцонд хоёр хүн байсан аж. Японы Батлан хамгаалах яамнаас радараас алга болсон газар сөнөөгч-бөмбөгдөгч F2 онгоцыг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

 

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж