Менделеевын тухай баримтат кино хийхийг Соёлын яам дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Менделеевын тухай баримтат кино хийхийг Соёлын яам дэмжлээ

Менделеевын тухай баримтат кино хийхийг Соёлын яам дэмжлээ

Оросын нэрт эрдэмтэн Дмитрий Менделеевын тухай хэд хэдэн баримтат кино хийхийг дэмжиж байна хэмээн ОХУ-ын Соёлын яамны сайд Владимир Мединский хэллээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр энэ 2019 оны Менделеевын үелэх системийн жил болгон зарласантай холбоотойгоор Орос улс нэрт эрдэмтнийхээ амьдрал, шинжлэх ухааны амжилтыг өгүүлсэн кино хийхээр төлөвлөжээ.

Менделеевын таблиц гэж алдаршсан химийн үелэх системийг нээсний 150 жилийн ой энэ тохиож байгаа юм. “Менделеевын үелэх систем нь дэлхийн шинжлэх ухаанд эргэлт гаргасан бүтээл. Шинээр хийх кинонуудыг телевизээр гаргаж олон хүнд хүргэх нь Оросын шинжлэх ухааны нэр хүндийг алдаршуулна” хэмээн сайд хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж