Халимагт хог хаягдлын татварыг 1,5 дахин бууруулна

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Халимагт хог хаягдлын татварыг 1,5 дахин бууруулна

Халимагт хог хаягдлын татварыг 1,5 дахин бууруулна

ОХУ энэ 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хатуу хог хаягдалд ногдуулах шинэ тарифыг мөрдөж байгаа бөгөөд засаг захиргааны нэгжийн байрлалаас хамааран өөр өөр тариф үйлчлэх юм. Тухайлбал, энэ тариф Халимагт нэг хүний 81 рубль байгаа юм.

“Хотын оршин суугчид, тэр дундаа олон давхар орон сууцны оршин суугчдын төлбөрийг хэвээр үлдээж, хөдөөгийн иргэдийн төлбөрийг 1,5 дахин бууруулна. Манай Халимагийн хувьд хүн амын гуравны хоёр нь хөдөөд оршин сууж байна. Уламжлал ёсоор хөдөөгийн гэр бүл өнөр, олон хүүхэдтэй. Тиймээс нэг хүнд ногдуулж байгаа 81 рубль нь олон ам бүлтэй өрхөд чамгүй дарамт болдог. Тиймээс төсвөөс татаас өгөх замаар энэ төлбөрийг хөдөөгийн иргэдийн хувьд 54 рубль болгон буурууллаа” хэмээн Халимагийн тэргүүн Алексей Орлов РИА Новости агентлагт ярилаа.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж