Оросын эмийн сангуудаас "Эреспал" эмийг эргүүлэн татжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Оросын эмийн сангуудаас "Эреспал" эмийг эргүүлэн татжээ

Оросын эмийн сангуудаас "Эреспал" эмийг эргүүлэн татжээ

Ханиалганы эсрэг "Эреспал" эм нь хүний зүрх судасны ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр эмийн сангуудаар зарагдаж байсан эмүүдийг эргүүлэн татлаа хэмээн ОХУ-ын Мэргэжлийн хяналтын байгууллага мэдээлжээ.

Францын эмийн компанийн энэ эмийн найрлагад фенспирид гэсэн бодис байгаа нь хүний зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай ажээ. Гэхдээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн үндэслэл эцэслэн тогтоогдоогүй, зөвхөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ  авч байгаа гэдгийг Мэргэжлийн хяналтын алба онцолсон байна. Мөн фенспирид орсон бүх эмийг шинжлэх юм.

“Эреспал” эмийг Францад 1973 оноос хойш үйлдвэрлэж байгаа юм. Эмийг үйлдвэрлэх зөвшөөрлийг "Лаборатории Сервье" компани эзэмшдэг. Энэ эм дэлхийн 32 улсад борлуулагддаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж