Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан хоёрдугаар сарын 15-19-ний өдрүүдэд хоккейн долоон хоногийг Монголд зохион байгууллаа. Эдгээр өдрүүдэд Канад-Монголын залуучуудын тоглолт болж, хоккейчид багагүй туршлага судалсан байна. Мөн Улаанбаатар хотоос гадна Эрдэнэт, Сэлэнгэ, Бугант зэрэг газруудад хоёр орны хоккейчдын нөхөрсөг тоглолт болжээ.
Канад улсын Ванкувер хотын “Лесли глобал спортс” клубын Нэйт Лесли тэргүүтэй дасгалжуулагчид Монголын залуучуудад туршлагаасаа хуваалцаж, хоккей сонирхогч хүүхэд, залуучуудад сургалт зохион байгуулсан байна. “Бласт”, “Хөх чононууд” зэрэг клубын 50 гаруй тамирчид мэргэжлийн сургалтад хамрагджээ.
Монгол Улсад хоёр дахь жилдээ болсон хоккейн долоон хоногоор Канад-Монголын найрамдлын цомын тэмцээн болсон байна.
Холбоотой мэдээ