Д.Эрдэнэбаатар: Хүннүгийн хаадыг оршуулахдаа сүйх тэргийг нь эвддэг байсан     | News.MN

Д.Эрдэнэбаатар: Хүннүгийн хаадыг оршуулахдаа сүйх тэргийг нь эвддэг байсан    

Д.Эрдэнэбаатар: Хүннүгийн хаадыг оршуулахдаа сүйх тэргийг нь эвддэг байсан    

Д.Эрдэнэбаатар: Хүннүгийн хаадыг оршуулахдаа сүйх тэргийг нь эвддэг байсан    

Хүрэл зэвсэг, хүннү судлаач, археологич, түүхч, профессор Д.Эрдэнэбаатартай хүннү өв соёлын баримт нотолгооны талаар ярилцах нээлттэй уулзалт даваа гаригт болсон юм.

Энэ үеэр түүнтэй Хүннү гүрний талаар ярилцлаа.


-Улс үндэстнүүд аливаа хүчирхэг түүхийг өөрийн болгох гэж маргалдах юм. Тэгвэл Хүннү гүрний түүх монголчуудын түүхтэй хэрхэн холбогдох вэ?    

-Өнөөдөр Евроазийн хэд хэдэн улс “Хүннү нар бидний улс хийгээд бидний өвөг дээдэс” гээд хүннүгийн түүх соёлыг өөртөө наах сонирхолтой байна. Гэхдээ эдгээр улсуудаас өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр шиг Хүннүгийн түүх соёл, археологийн дурсгалуудыг хадгалсан  улс орон, газар нутаг бараг байхгүй. Тиймээс Хүннүгийн түүхийг өөртөө “нялзаах санаа” байвч сачий нь хүрэхгүй байгаа улсууд байна.  Монголчуудын дунд өнөөг хүртэл хэрэглэж байгаа угсаатны ёс, зан заншил, зан үйл, соёл эртний Хүннү нарын соёлоос эхтэй. Тэгэхээр тэр хүннү нарын эртний соёл, зан заншил, зан үйлийг хэн өнөөдөр хадгалж, уламжлан хэрэглэж байна. Тэр улс, үндэстэн тэр дундаа монголчууд бид хүннү нарын шууд залгамж улс үндэстэн гэдгийг маш олон баримтаар харуулах боломжууд бий.

-Түүхийг археологийн олдворууд гэрчилдэг. Монголын газар нутгаас олдсон олон олдворыг судалж, шинжилэхээр  гаднын орон руу явуулдаг уу. Таны тооцоолж буйгаар хэчнээн орон руу, хэр хэмжээний олдворыг явуулсан бэ. Томоохон олдворуудаас дурдахгүй юу?

Өнөөдөр Монгол улсад археологийн судалгаа явуулж буй эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид судалсан археологийн олдворуудаа хамтран ажилласан гадаадын улс орнууд руугаа гаргадаггүй, бүх археологийн олдвор эх орондоо хууль ёсоор үлддэг. Харин тухайн судалсан эртний археологийн дурсгалуудын он цаг тогтоох,   зарим маш муудсан археологийн олдворуудыг сэргээн засах шаардлагатай бол тусгайлсан гэрээ хэлэлцээр хийж байгаад Засгийн газрын зөвшөөрөлөөр түр хугацаагаар улсын хилээр гаргаад буцааж авчирдаг журамтай. Мөн гадаадын зарим улс орнуудын музей, эрдэм шинжилгээний байгууллагатай тусгайлсан гэрээгээр түр хугацаатай үзэсгэлэн гаргах зорилгоор Монгол Улсын засгийн газрын зөвшөөрлөөр гаргах тохиолдол бий. Түүнээс ямар нэг олдвор гаргаад буцааж аваагүй ямар ч тохиолдлыг мэдэхгүй юм байна.

-Хүннүгийн үеийн хааны алтан сүйх тэрэгний олдвор олдлоо гэж нэг хэсэг шуугисан. Энэ олдвор одоо хаана байна вэ?

-Хүннүгийн хааны хэрэглэж байсан алтан сүйх тэрэгний чимэглэл болох алт, мөнгөн, хүрэл чимэглэлүүд бол илэрч олдсон.  Энэ археологийн олдворууд бол Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг балгасын тал дахь Гол мод-2 гэдэг газрын нэгдүгээр язгууртны булшнаас 2011 онд илэрсэн. Энэ талаар Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхмийн судлаач багш нар хоёр ном гаргасан байдаг. Энэ судалгаагаар нэгдүгээр язгууртны булшинд нийтдээ 15-16 сүйх тэрэг байсан болох нь тэндээс илэрч олдсон сүйх тэрэгний эд анги, гоёл чимэглэлийн зүйлс, сүйх тэрэгний тоног хэрэгслийн тоо хэмжээгээр тодорхой болсон. Эртний хүннү нарын хаад язгууртны булшинд тэдний хэрэглэж байсан сүйх тэрэгнүүдийг зориуд эвдэн, шатааж дагалдуулан тавьдаг ёс заншил байсан гэж үзэж болно. Оршуулгын зан үйлд тэрэг эвдэн дагалдуулдаг зан үйл саяхныг хүртэл монголчуудад байсан уламжлалт зан үйлийн нэг. Бид энэ булшнаас илэрч олдсон сүйх тэрэгний эд ангиудыг ашиглан хадны зурагт буй эртний хүннүгийн сүйх тэрэгний зургийг харж байгаад иймэрхүү сүйх тэрэг байсан болов уу? гээд сэргээн зурж хоёр дахь номондоо оруулсан.

-Ромын эзэнт гүрэн, Их Монгол Улс гээд тухайн цаг үедээ томоохон нөлөөтэй байсан гүрнүүд бүгд өөрийн онцлогтой. Хүннү гүрний гол онцлог юу вэ?

-Одоогоос 2200 жилийн өмнөх Хүннүгийн төрт  улс бол Евроазийн их даяаршил, улс орнуудын эдийн засаг, улс төрийн харилцааны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан, тухай цагийнхаа “супер улс” байсан. Тийм учраас одоогийн Монгол нутгаас илэрч, олдож буй эртний хүннүгийн булш, бунханаас тухайн цагийн Хятад, Перс, Ром, Герег зэрэг улс орнуудын эдийн соёлын дурсгалууд цөөнгүй илэрч олдоод байна. Энэ нь Хүннү нар эдгээр улс орнуудтай улс төр, эдийн засгийн өргөн харилцаатай байсны баримт болж байгаа юм.

-Хүннүгийн үеийн хаадын талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй. Хүннүгийн төрийн жолоог хэчнээн хүн ээлжлэн барьсан бэ?

-Манай нэртэй түүхч Г.Сүхбаатар “Монголчуудын эртний өвөг” номондоо, нэрт археологич Ц.Доржсүрэн “Умард Хүннү”  номондоо Түмэн шаньюгаас эхлээд 40 гаруй хүннүгийн хааны тухай эртний Хятадын Хан улсын үеийн бичгийн эх сурвалжаас олж бичиж тэмдэглэсэн.  2011 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Хүннүгийн өв” бүтээлдээ мөн Түмэн шаньюгаас эхлээд умард хүннү, өмнөд хүннүгийн 47 хааны төр барьсан он дарааллыг хүснэгтлэн үзүүлсэн байгаа. Тухайн үед 1000 гаруй жил оршин тогтносон Хүннүгийн төрт улсын түүхэнд төр барьсан хаадын түүхийг бас бүрэн гаргасан гэж хэлэхэд хэцүү. Судлаачид энэ түүхийг нэхэн судалсаар л байна.

-Хүннүгийн үеийн нум сум, сэлэм, зэвсэг чухам ямар байсан бэ?

-Хүннү нарын цэргийн зэр зэвсэг түүний төрөл зүйлийн талаар хэдийгээр бүрэн төгс судалгаа хийж дуусаагүй байна. Өнөөгийн байдлаар эртний хүннү нарын булшнаас нум, сум, сумын зэв, сэлэм, жад зэрэг байлдааны зэвсэг цөөнгүй илэрч олдоод байна. Хүннү нарын нумын доод гичир богинохон, дээд гичир нь уртавтар, ясан наалт бүхий маш хүчирхэг нумтай байжээ. Сумын эвний төрөл хүрэл, төмөр байхаас гадна хэлбэр зориулалтын хувьд хүртэл олон янз байна. Хуяг нэвтлэх маш хүчтэй хүрэл зэв байна. Том хэмжээтэй, гурван дэлбээтэй, төмөр зэв  Эгийн голын сав нутгаас нилээд их олдсон. Хүннүгийн “дуут сум” бол маш алдартай, цэргийн зохион байгуулалт, удирдлагын дохио болж байсан баримт маш их бий.

-Хүннүгийн үед байсан одоо ч ашиглаж байгаа ёс заншил, зан үйлээс дурдахгүй юу?

-Хүннү нар өглөөн наранд, үдэш саранд мөргөдөг байсан энэхүү зан үйлийг өнөөг хүртэл монголчууд уламжлан хэрэглэсээр байна. Цагаан сарын шинийн нэгний өглөө монголчуудын “наранд мөргөх” ёслол Хүннүгийн төрт улсаас эхэлсэн нь маш тодорхой байна.  Мал аж ахуйтай холбоотой болон зүлдний тайлга, тахилга гэх мэт маш олон баримт эх сурвалжийн тухай ярьж болно. Хүннү нарын цэргээ засахдаа морьдын зүсээр ялган жагсааж байсан энэ баримт хожим Чингис хааны цэргийн зохион байгуулалтад мөн хэрэглэж байсан. Аравт, зуут, мянгатын систем чухам Хүннүгийн  төрт улсын үеэс эхлэн уламжилсан зохион байгуулалтын хэлбэр.

-Эдүгээ цагт Хүннүгийн төрт улсаас сургамжлах зүйл юу байна вэ?    

-Монголын түүхийн бүхий л  үе маш гашуун сургамжтай, Хүннүгийн төр улс яагаад задарсан, Монголын эзэнт гүрэн бас яагаад задарсан, Монгол яагаад ар, өвөр, буриад гээд гурав хуваагдаад хөрш хоёр улсад хуваагдаад орчихов. Энэ бүх түүхэн үйл явдал төрийн эв нэгдэл алдарч, хаад язгууртнууд хоорондоо эвээ олохгүй тэмцэлдсэнээс үүдэн хүчирхэг байдлаа алдсан. Өнөөгийн Монголын улс төр, өнгөрсөн  түүхээс ямар ч сургамж авахгүй байна. Улс төрийн намуудын зөрчил тэмцэл, сонгууль болгонд илэрч, тэр нь улс  орныг туйлдуулж байна. Тэмцэл улс төрийн  намуудын хооронд биш, улс төрийн намын дотор үүсч, тэмцэл нь Монголын төрийг яаж гацааж, сулруулж байгааг бид бүгдээрээ мэдэрч, үзэж байна.

-Хүннүтэй холбоотой сүүлийн үеийн судалгаа, шинэ олдвор байгаа юу. Одоогоор та ямар бүтээл дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-Хүннүгийн Төрт улсын түүх, соёлын судалгаа хэзээ ч дуусахгүй. Бид одоо эртний хүннү нарын бичиг үсгийн судалгааны ажлыг “Сэргэлэн интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтран хийгээд эхлэж байна. Энэ судалгааны үр дүн одоогоор хараахан гараагүй байгаа боловч, бид Хүннүгийн төрт улсын бичиг соёлыг сэргээн босгох бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-21 66.181.184.170

Монголын туухийг бодитоор нь Ирээдуйдээ зев гаргаж тавих Ажил уйлсэд чинь амжилт хусье !уулэн челеений нартай уеийг Монголын эрдэмтэд судлаачид маань ур егеежтэй ашиглаасаа ! Туух ,цаг хугацаа Та нарыг илгээсэн тул Гадны нелеег ул харгалзан шантралгуй Монголын ирээдуй залуу уедээ Оюун ухааны Эрдэнэсийн Сан хемрегее Арвижуулж Монголчууд еерсдийнхеерее Овег дээдсийнхээ уламжилалт ухаанаараа Сэтгэж Хегжих боломжийг бурдуулж егех чухал Ач холвогдолтой ! Судлаачид Эрдэмтэддээ Ариун уйлсэд нь Амжилт !

Avatar

Creative Gallery 2019-02-21 192.82.65.42

Уулзалт Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery дээр явагдсан юм, бичлэгийг бид хуудсандаа байрлуулна.

Avatar

sonsogch :) 2019-02-21 202.126.89.147

ene tuuhchdiin uulzalt yaria haana boldog talaar yaj medeelel avdag ym bee ochij sonsoj suraltsah husel ih bh ym?

Avatar

Зочин 2019-02-21 202.21.105.12

Өлзийбат төрийн шагналт түүх ч гээд цолтний хажууд түүх ч залуу байна.

Avatar

Moligo Ochir 2019-02-21 103.229.120.11

ULZIIBAATAR DOKTORTOI ZINDAARHAH GEEL BN UU AH KKK. ULZIIBAATAR DOKTOR BOL MGLIIN 1 NOMERIIN TUUHCH SUDLAACH HUN SHUU DEE. TA SHAVI ORSON N DEER SHUU.TEGJ BJ MGLIIN TUUH TUUH HEVEEREE ULDENE.

Avatar

Зочин 2019-02-21 91.65.30.101

Ene ch erdemtei zaluu daa. Bas Chuluun bna,gehdee
Hvrelsvh,Battulgiig dagaad baival demii tal ni diilne.

Avatar

Зочин 2019-02-21 202.131.225.150

Зарим нь түүхээ бичих гээд энд тэндхийн юм хамж нийлүүлээд, Есүс Христ хүртэл манай гээд байх юм. Зарим нь өөрт байгаа юмаа болж өгвөл бусдынх болгох бололтой юм. Европ баруун л бол бүгд зөв гэж ойлгож болохгүй. Европ төвийн үзлээр бичигдсэн түүх, Хятад төвийн үзлээр бичигдсэн түүх зэргийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Түүний хариуд өөрийн баримт нотолгоог сөргүүлэн тавих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-02-21 66.181.179.254

Юун ЕвроАзийн глобалчлал. Монголын Хүннү болон Европын Хун нар холбоотай гэдэг чинь Европын түүхчдийн 1750-аад оны таамаг. Хун нар зэрлэг бүдүүлэг байсан Монголын Хүннү нарын нэр адилхан байна тиймээс адилхан бүдүүлэгүүд нэг гаралтай байх гэсэн таамаг шүүдээ. Одоогийн эрдэмтэд Хун ба Хүннү нар антпологи, цаг хугацаа болон эдийн олдворын хувьд холбогдохгүй байгаа тул өөр өөр ард түмэн гэдэг үзэл дээр нэгдэж байна.

Avatar

Чойжоо 2019-02-21 66.181.184.79

ном авмаар байна аа хямд шүү ном их авдаг болохоор хэцүү байна аа 1, 1 штрхэг номын сандаа

Avatar

Зочин 2019-02-21 66.181.161.41

Хүннүг өөртөө наах наахгүй тухай ярих нь утгагүй хэрэг. Түүх гэдэг чинь тийм дур зоргын юм болж бна уу. Өө энийг наачии энийг болий гээд л. Хүннү бол яалт ч байхгүй бидний өвөг дээдэс. Хүннүгийн мандан бадарсан, бууран доройтсон аль аль нь бидний түүх. Түүхийн сайн нь ч муу нь ч миний багш гэдэг.

Avatar

Зочин 2019-02-21 66.181.179.71

ХҮННҮГ ЗААВАЛ ӨӨРТӨӨ НААЖ ЕР НЬ ЯАХ ГЭЭД БАЙДАГИЙН . ЗАДАРЧ БУТАРДАГ МЕМОРИТОЙ ТИЙМ ЧИП БИДЭНД ХЭРЭГГҮЙ БИДЭНД НЭГЭН ЦУЛ ЗАНГИДСАН ГАР ШИГ МЕМОРИ ХЭРЭГТЭЙ ТҮҮНИЙШЭЭ БИД ОДОО БҮТЭЭХ ХЭРЭГТЭЙ. ХҮННҮ ЯРИАД БАЙВАЛ ЗА ЗА САЛИЙ ДӨӨ ГЭЭД Л ЗАМ ЗАМ АА ХӨӨГӨӨД ДОРОЙТОНО. ХҮННҮГИЙН ГУНИГ НЬ ТЭДЭНД НЭГДСЭН ЭРХ АШИГ ГЭЖ БАЙГААГҮЙ ЮМ ШИГ БГАА ЮМ .ТЭР ЮУТАЙ ХОЛБООТОЙ ГЭХЭЭР НЭГ ЦУЛ ҮНДЭСТЭН БҮРЭЛДЭЭГҮЙ БАЙСАНТАЙ ХОЛБООТОЙ , ИХ МОНГОЛЫН ҮЕ АРАЙ ДЭЭР БАЙСАН Ч БАС БОЛООГҮЙ ОДОО ИРЭЭДҮЙД ЯАХ

Avatar

Зочин 2019-02-21 64.119.22.232

ЭНЭ ХЭДЭН ТҮҮХЧ ХӨГШЧҮҮЛЭЭС ХОЙШ МОНГОЛЫН ТҮҮХ ЯАНА ДАА ТҮҮХЭЭС ТААЛАГДАХ ХЭСГЭЭ ТҮҮЖ АВААД ТААЛАГДАХГҮЙГ НЬ ХАЯНА Ч ГЭХ ГАЛЗУУ ТЭНЭГҮҮД ГААРАХ ВИЙ ДЭЭ

Avatar

Зочин 2019-02-21 64.119.17.181

Хүннүгээс үлдээсэн газар нутгийг Монголчууд залгамжилж хадгалаад явж байна даа

Avatar

mongol 2019-02-21 103.229.122.114

Tiimee saihan yariltslaga bolson bn eh tuuhee sudalj mongol tumen bolon delhii niited taniulj yavaa uhaalag ajilsag zaluudaa ulam ih amjilt husie

Avatar

ШУА Дуумаа 2019-02-21 130.34.154.169

Манай зарим түүхчдийн яриаг чагнахуйд, тэр одоо юугаа мэддэг юм. Тэрний судалгаа гэж хаашаа харсан байх вэ дээ гээд л. Өөрийнхөө мэдэхгүй салбар, уншаагүй номыг ч сонсоод эсвэл хараад шууд дүгнэлт хийгээд амар сайхандаа жаргасан хүмүүс юм байна лээ. ӨӨрийнх нь дургүй хүнийг шууд судалгаанд нь нялзайгаад л. Бусдын бүтээлийг шууд л үл тоох нь мэдлэг мэдээлэл хомс үеийн үлдэгдэл зан. Хамаагүй дүгнэж яривал алдас болно оо. Түүхчид улс төрчдийг хөөргөөд тавьчих юм, нөгөөдүүл нь учир мэдэхгүй хэцүү.

Avatar

Зочин 2019-02-21 202.126.89.109

Дуут сум гэдэг нь хаана тийм ихиалдартаймбол

Avatar

alsad suugaa hunnu ah 2019-02-21 108.28.146.232

Erka mini davshaad baigaarai. Ene jil dahiad sudalgaandaa garna biz dee. Ene zaluu mash daichin sain ajillaj baigaadaa. Amjilt husie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж