М.Наранбаатарыг 9.9 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргав

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

М.Наранбаатарыг 9.9 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргав

УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатарыг “Нэр төр, алдар хүндэд нь халдсан, өш хонзонгийн сэдлээр асуудалд хандсан” гэх үндэслэлээр шүүхэд өгч, гомдол гаргасан билээ.

Эл маргааныг шүүх хурал өнөөдөр Дүүргийн хэргийн анхан шатны II шүүхэд болж, шүүхээс "М.Наранбаатарыг буруутай" гэж үзэн, түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 9.9 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Шүүх хурал өнөөдөр өглөө 11.00 цагт нээлттэй эхэлсэн ч үдээс хойш хаалттай хуралдаж, сая ийн шийдвэрээ танилцуулсан байна.

Д.ЖАРГАЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж