
Д.Сүрэнхорыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 93 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн бусдаас 15 сая төгрөг залилсан гэх хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд түүнийг Шүүх хуралд оролцуулахаар өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд авчирч, 11.30 цагт Шүүхийн танхимд оруулж ирсэн юм. Д.Сүрэнхор нүдний шил зүүж, бор шар өнгийн цамц өмссөн байв. Шүүх хурал хойшилж магадгүй болоод байгаа ч яг одоогоор эцсийн шийд гараагүй байна. Ямартай ч Үйлдвэр худалдааны Төрийн нарийн бичгийн дарга байх хугацаандаа ажилчдын цалин болох 93 сая төгрөгийг үргүйдүүлсэн гэх Д.Сүрэнхорын зүгээс улсад учруулсан хохирлоо барагдуулсан, түүнчлэн эрүүл мэндийн байдал нь муу байгаа тул Батлан даалтад гарах хүсэлт тавиад байгааг өмгөөлөгчид нь хэлж байна.
Б.Энх