Хосгүй баячуудын "хоолойд тулсан" асуудал | News.MN

Хосгүй баячуудын "хоолойд тулсан" асуудал

Хосгүй баячуудын "хоолойд тулсан" асуудал

Хосгүй баячуудын "хоолойд тулсан" асуудал

"Нэг гүүр давбал нэжгээд баян, хоёр гүүр давбал хосгүй баян" гэж нийслэлийн ярьдаг болсон. Хосгүй баян болохын тулд Зайсанд амьдрах хүсэл нийслэлчүүдийн олонхид бий. Улаанбаатарын агаарын бохирдол багатай учраас Зайсангийн орон сууцнууд ч үнэтэй бас тансаг.  Гэвч,  Зайсангийнханд ч асуудал байдаг бололтой. Монголын тэргүүн баячууд, улс төрийн томчуудын амьдардаг Зайсангийнхны "толгойны өвчин" сүүлийн үед дуулиан болоод байгаа KFC-ийн асуудалтай зэрэгцээд хөндөгдөж байна.

Зайсан толгой орчмын төвлөрсөн бус усны эх үүсвэртэй хотхонуудын оршин суугчид өдөр тутамдаа баталгаагүй, хатуулаг ихтэй ундны ус хэрэглэдэг болохыг мэргэжилтнүүд хэллээ.  Зарим иргэд нь ундны усаа захиалж, хэрэглэдэг талаараа ярьсан юм. Зайсангийн орон сууцнууд бохирын нэгдсэн системд холбогдоогүйгээс гадна зарим орон сууцнууд нь цэвэр усны нэгдсэн системд холбогдоогүй гэсэн мэдээллийг албаны хүн өгсөн бөгөөд гүний худгаас ундны усаа залгуулдаг гэнэ.

Баян хүн нэрэлхүү гэгчээр Зайсангийнханд тулгамдаж байгаа энэ асуудлаа оршин суугчид нь шийдэж чадахгүй өдий хүрч байна. Учир нь, Зайсангийн байруудыг цэвэр усны болон бохирын шугаманд холбоход хүндрэлтэй байдаг гэнэ.

Бохирын нэгдсэн шугаманд холбогдоогүйгээс СӨХ нь бохироо зөөдөг талаар ч зарим иргэд шүүмжиллээ. Агаарын сайханд нь шунаж Зайсанд байр авсан биш усны хомсдолтой байсан талаар нь нэрээ нууцалсан эх сурвалж ярив.

Л.Доржсүрэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд  оршин суудаг. Тэдний орон сууц гүний худгаас усаа авдаг бөгөөд ундны усаа хэрэглэхдээ заавал цэвэршүүлэгч хэрэглэдэг гэнэ. Учир нь, гүний худгийн ус нь хатуулаг ихтэй, тиймээс цэвэршүүлэгч шүүлтүүр хэрэглэхгүй л бол болдоггүй талаар учирлалаа. Зайсан орчимд орон сууцанд амьдардаг зарим иргэдтэй уулзаж, амьдарч байгаа орон сууц нь яагаад цэвэр бохирын шугамд холбогдоогүй шалтгааныг тодруулахыг хүссэн юм. Нэрээ нууцлахыг хүссэн иргэдийн хэлж байгаагаар крантаас гарч байгаа усыг ундны усанд хэрэглэх боломжгүй байдаг гэв. Тиймээс тэд тусгай савтай усыг захиалж уудаг байна. “Манай хүүхдүүд Зайсан дахь “Энхжин” хотхонд амьдардаг. Хүүхдүүд маань ундны усандаа тусгай савтай цэвэр ус захиалж хэрэглэдэг. Харин гүний худгаас авдаг усаа хэрэглээндээ хэрэглэдэг.  Учиргүй ундны уснаас хордлого авсан тохиолдол гараагүй ч усны хатуулаг их байдаг. Тиймээс усаа хоол, хүнсэндээ хэрэглэхэд тохиромжгүй байдаг” гэж жар эргэм насны  эрэгтэй ярилаа.

УСНЫ НӨӨЦЛҮҮРИЙН САВАА АРИУТГАЖ, ЦЭВЭРЛЭХИЙГ ШААРДДАГ

Энэ бүсгүй “Сөүл рояал” хотхоны оршин суугч. Тэрбээр Зайсан орчмын орон сууцны ус нь их муу гардаг тухай хэлээд "Манайх ихэвчлэн цэвэршүүлэгч крантадаа залгаж, усаа хэрэглэдэг юм. Харин хатуулагтай усаараа хувцас хунараа угаах, цэвэрлэгээнд ашигладаг. Оршин суугчид орон сууцны СӨХ-д хурал хийх үеэр нь ундны усны нөөцлүүрийн саваа ариутгаж, цэвэрлэгээ сайн хийгээрэй гэсэн шаардлагыг тавьдаг л юм. Тэрнээс биш ундны уснаас хордсон тухай сонсогдоогүй шүү” гэлээ.

Усны үйлчилгээ зохицуулах зөвлөл 2015 онд Хан-Уул дүүрэгт байрлах ундны усны эх үүсвэрийн гүний худгийн усыг нь шинжилж үзжээ. Нийтдээ 10 гаруй аж ахуй нэгж болон 20 гаруй хотхоны гүний худгийг шинжилсэн байна. Уг хяналт шалгалтаар гүний худгийн усанд усны чанарын шинжилгээ тогтмол хийгээгүй, оршин суугчдын ундны усны чанар ямар ч хяналтгүй, эрсдэлтэй түвшинд байна гэсэн дүгнэлтийг гаргасан аж.

Зайсан толгой орчмын хотхонууд болон аж ахуй нэгжүүд төвлөрсөн бус ундны усны эх үүсвэртэй. Хэсгийн усан хангамж нь төвлөрсөн усан хангамжийг бодвол тогтворшилтой, цэвэрлэгээ, ариутгал ихээр шаарддаг гэдгийг ч мэргэжлийн хяналтын байцаагч нар хэлж байгаа юм.

ЗАЙСАН ДАХЬ KFC САЛБАРЫН УСЫГ УДААН ХУГАЦААНД ХАДГАЛСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Зайсан дахь KFC түргэн хоолны салбараар үйлчлүүлсэн 247 иргэн хордлого авсан талаарх мэдээлэл нийгэмд шуугиан тариад буй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд Зайсан дахь KFC түргэн хоолны газрын ундны усанд бичил биетэн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их илэрчээ. Мөн уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн талаар энэ сарын 18-нд мэдээлсэн. НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Очмаа тайлбарлахдаа “Зайсан орчмын хотхон, барилгууд ус ариутгах татуургын хэсгийн шугам сүлжээтэй байдаг.  Гүний худаг нь 100 орчим метрийн гүнээс гардаг.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид усны шинжилгээнд ундны усаа хамруулж, шаардлага хангасан дүгнэлт гарсан. Түүнээс хойш ундны ус ямар нэгэн байдлаар бохирдсон байх боломжтой. Чухам ундны ус ямар шалтгаанаас бохирдсоныг мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байна” гэв.

Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд KFC түргэн хоолны газрын усаа авдаг гүний худгаас дээж авч шинжлэхэд нянгийн бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр, химийн үзүүлэлтээр нитритийн бохирдолтой гарчээ. Нитритийн бохирдол гэдэг нь ус удаан хугацаанд бохирдоод, хадгалагдсаны улмаас үүсдэг химийн бодис аж. Хэсгийн усан хангамжтай хотхонууд стандартаараа нөөцлүүрийн саваа нян судлалын шинжилгээг улирал тутамд өгөх шаардлагатай аж. Тиймээс төвлөрсөн бус усны эх үүсвэртэй барилга байгууламжууд  ариутгал, цэвэрлэгээ гүний худагтаа байнга хийх ёстой гэнэ. Ийнхүү утаанаас зугатсан Зайсангийнханд усны асуудал том бэрхшээл болжээ.

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 1125 ГҮНИЙ ХУДАГ БИЙ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8000 орчим гүний худаг бий.  Эдгээр гүний худгийн 1125 нь зөвхөн Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй байдаг аж.

Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын Усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэнээс тодрууллаа. Тэрбээр  “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2013 онд анх гүний худгийн зөвшөөрлийг цэгцэлж, бүртгэлжүүлж эхэлсэн. Тухайн үед бүртгэл хийхэд нийслэлийн хэмжээнд 5330 орчим гүний худгийг бүртгэсэн байдаг. Тэрнээс хойш үлдсэн гүний худгуудыг бичиг баримтжуулж, шинээр нэмж бүртгүүлээд одоо 8000 орчим болоод байна. Ер нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой газарт гүний худгийн зөвшөөрөл олгохыг хориглосон байдаг. Мөн ус хангамжийн хамгаалалтын эх үүсвэрүүдээс гадна голын хамгаалалтын бүс зэрэг хэд хэдэн эх үүсвэрт гүний худаг өрөмдөхийг хориглодог. Сүүлийн жилүүдэд Хан-Уул дүүрэгт орон сууцжуулах газар олголтуудыг хийсэн. Үүнээс үүдэн тухайн дэд бүтэцгүй газартаа усны хэрэглээгээ хангахын тулд гүний худгийг зайлшгүй гаргах болсон. Энэ хүсэлтээ Усны тухай хуулийн дагуу манай байгууллагад хандвал бид хүслийг нь судалж үзээд зөвшөөрөл олгодог юм. Гүний худгийн өрөмдөх зөвшөөрөлд заасан шаардлагын дагуу ус ашиглах гэрээ байгуулж, татварт усны төлбөрөө төлөх, худгийн усанд хими, бактериологийн шинжилгээ хийх зэрэг шаардлагыг хангах ёстой. Гүний худаг өрөмдөх зөвшөөрлийг олгохдоо 2011 оны НИТХ-ын долдугаар тогтоолоор батлагдсан тэмдэгтийн хураамжаар 152.500 төгрөгийг төлдөг. Цаашлаад гүний худгаа ашиглаад эхэлбэл Усны тухай хуулийн дагуу ус ашигласны төлбөрөө төлдөг” гэв.

 

                                                                                                                                                                           Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-20 103.87.255.42

Зөв бичиж бай. Буруу бичээд шалгахгүй нийтлэдэг хэрэг үү?

Avatar

ЗОЧИН 2019-02-20 103.57.92.219

ГЭР ХОРООЛЛЫН Л ГАЙ ДУУСАХГҮЙ ЮМДАА ХӨРС АГААР УС БОХИРДУУЛАХГҮЙ ЮМ АЛГА

Avatar

ард түмэн 2019-02-20 66.181.190.154

ясны сүрьеэгийн эмнэлэг байрлалаг бсан ш дээ сүрьсэгиын савханцар ч бга хөрсөнд нь хэдэн зуун жилээр аиьдарч бга нян савханцар баамны бактери ха ха

Avatar

монгол хүн 2019-02-20 66.181.190.154

зайсанд гэр хороолол их бсан нүхэн жорлон ихтэй бсан тул гүний ус баамны бхктеритай л болсон бж таараа ш дээ нүхтэд #1 баячууд зайсанд удаалах баячууд нь амьдардаг

Avatar

Зочин 2019-02-20 202.21.106.136

Баян ядуу гээд л яагаад бичээд байна даа. Ямар их гүний худагтай юм бэ. Даруйхан нэгдсэн сүлжээнд холбохгүй бол байгаль орчинд сүйтгэлтэй юм биш үү. Бас хоолны хоолны хордлого авах нь.

Avatar

Зочин 2019-02-20 182.160.0.240

Социализмын үед нуль гэр хороолол байсан Зайсанд хөрсний бохирдол их модон жорлонгуудын маш их тэр Зайсанд баасны бактер их болсон газар шүү дээ.

Avatar

Зочин 2019-02-20 182.160.0.240

Нээрээ их гэр хороолол байсан байна дээр70,80,90 оны фото зурагнаас харахад модон жорлонгуудын газар

Avatar

Үхэр монголчууд аа, сонсоцгоо. 2019-02-20 202.126.89.227

Өөхөн дэнгийн Монголын эсгий гэрийн нийслэл Улаанбаатар нилдээ гэр хороолол байсан юм чинь ганц Зайсан бус бүх л байшин хороололууд тэртээ тэргүй гэр хороололын суурин дээр баригдсан шүү дээ.

Avatar

Зочин 2019-02-20 202.21.106.168

Мөнгөөр бүхнийг худалдаж авч болно гэж боддог ,хуулийг уландаа гишгэдэг хүмүүс зохих шангаа хүртэж бгаа юм бна. Тэднийг нэгдсэн сүлжээнд холбож болохгүй. Зам ч тавьж болохгүй. Өөөрсдөө л тэр асуудлаа шийднэ биз.

Avatar

Hmm 2019-02-20 139.5.216.199

Uchnoon hudulmorloj buteesen baylagaaraa amidarch baigaa zunduu ger huluud baigaashde iim sonin setgelgeegee hayaach

Avatar

хохь чинь, муусайн авлигачид. 2019-02-20 202.126.89.227

Өөрсдмйгөө тэнгэрээс унасан мэт өргөмжлөн ард түмний мөнгөнөөс хулгайлсан авлигачид. Хордох бүү хэл үхэж байхдаа таарсан юмнууд. Утаатай гэрт төрөөгүй их маяглаж утаагүй газар гэж уулын мухарт буруу замаар олсон бузар мөнгөөрөө байр аваад л …хохь нь

Avatar

Dd 2019-02-20 202.9.43.137

Us bol neeree hog bnaa.

Avatar

х 2019-02-20 203.169.49.101

Архинд их мѳнгѳ зардаг мѳртлѳѳ ѳдѳр болгон уудаг усандаа гар татдаг хотынхон.

Avatar

ok 2019-02-20 66.181.189.154

манайхан нээрээ нээх сонин, намайг хүүхэд байхад, зайсан чинь ажилчидын рион гээд дандаа арьс шир, гутал үйлдвэрүүд, бас дээрнь халдварт өвчтэй хүмүүсийн эмнэлэг, хөрс нь их усархаг гээд л хүн амьдрахад тохиромжтой биш л гэж үздэг байсан л юм даа, одоо мөнгө л олж байвал хүн хохироох нь сонин болждээ, тэнд л лав баян ч гэхгүй манай нэг найзын байдаг юм , өчнөөн саяар байшин аваад усан зэвтэй, хэцүү байна гээд л үглээд байсан, хүн ер нь яах гэж байранд ордог юм, усанд орж, тухтай жорлонд л

Avatar

Зочин 2019-02-20 182.160.0.240

Нуль гэр хороолол модон жорлонгуудын газар байсан хуучины фото зураг дээр байгаа

Avatar

onom 2019-02-20 64.119.27.58

Аа наадуул чинь төсвийн мөнгөөр төвлөрсөн халаалт, цэвэр усанд холбогдох гээл хороо найруулад эхэлчихсэн байна.

Avatar

ккк 2019-02-20 122.201.22.144

ЗАЙСАНГИЙН БАЯЧУУД СҮРЬЕЭ ,АРЬС ӨНГӨ, ХАЛДВАРТЫН ЭМНЭЛЭГҮҮД , ХОРИХЫН ЖОРЛОНГЫН БОХИРЫН ТУНАСАН УСААР УМДААЛААД Л МӨН ЖАРГАЛТАЙ БАЙГАА ЮМ БАЙНА Ш ДОО

Avatar

иргэн 2019-02-20 202.179.26.15

Баян хүнийг Балаг тойрохгүй ээ гэж Баячуул ч Баларлаа л даа

Avatar

H 2019-02-20 172.58.187.165

Zaisangiin KFC giin tahia idej uzsen.usa giin kfc gees arai oor amttai um bilee.bas l goe shuu USA sharjignuur tahia!

Avatar

Зочин 2019-02-20 139.5.216.119

Цэвэр агаартай байж чадахуу, олон хэцүү эмнэлгүүд байсан шүү дээ

Avatar

Зочин 2019-02-20 202.9.42.107

Агаар яах вэ, сэлгэгдэнэ. Тэгээд ч ойд ойрхон учраас агаарыг цэвэршүүлчихнэ. Хөрсний бохирдол л хэцүү болж байгаа юм байна даа. Хэрвээ бохирын нэгдсэн системд холбогдоогүй бол тэндээ хуримтлагдаад, манайхан л болсон хойно дүрэм журмаа баримтлахгүй, байнга ариутгаж цэвэрлэхгүй, хамаг нян нь хөрсөндөө шингээд ундны ус руугаа орж байгаа биз.

Avatar

Зочин 2019-02-20 103.14.36.6

Зайсан нийслэлийн бохирын тунгаагуурын салхин доор, хоёр цахилгаан станцын утаа унах газар байрладаг. За тэр хавиар хөрснөөс нь ус гардаг, усыг басч болдоггүй, Туул гол яаж ч үерлээ билээ. 60-аад онд хот төлөвлөхдөө мэдээд тэнд чинь орон сууц бариагүй юм биш үү. Мөнгө үрэх чинь олохоос дутуугүй ухаан шаардана аа гэж.

Avatar

Зочин 2019-02-20 203.194.42.191

Zugiin muu zuun hooshoi harsan am tend muu inergi ih mongol hun Naraa dagasan enhee gazar amidardag bichegdeegui pilsoptoi shuudee nuht gej bas buruu gazar baina meren hurtel sejegtee nuh ……

Avatar

Зочин 2019-02-20 103.14.36.6

Нээрээ нэр нь эвгүй юм байна тээ

Avatar

Зочин 2019-02-20 182.160.39.100

Зайсангийнхан баасны хорхойтой усанд орж баасны хорхойтой хоол идэж аажмаар үхцгээж байна

Avatar

Зочин 2019-02-20 43.242.243.35

Ер нь бол Зайсангийн хөрсний бохирдол бол аймаар л байга даа. Дээр үед Сүрьеэгийн больниц, халдвартын эмнэлэг, бас арьсных байлуу, ер нь хамаг нян тэнд байгаа л гэж бодоод байдаг шд. Хөрсөнд хэдэн жил тэсвэртэй амьдардаг нянгууд юм бол доо. Төвийн буюу дулааны цахилгаан станцын цэвэр бохирт холбогдоогүй нь үнэн шдээ.

Avatar

Зайсангийн Энхжи 2019-02-20 66.181.177.157

Манай ээжийнх Зайсангийн Энхжин хотхонд амьдардаг. Ус нь хүн уух нь битгий хэл усанд ороход үс унаад харшил өгдөг. Энхжин хотхоныг бариулсан Монгол банкны Пүрэвдоржийн хүүхэд Хангал, Хурцаа нар энэ асуудлыг нэн даруй яаралтай шийдвэрлэж өгөөч ээ!!! Та нар ахиж хэдэн жил ард түмнийг хулхидаж амьдрах гэсэн хүмүүс вэ??? Голден Буддаг барих 20 сая доллар бол байгаад байдаг барьсан байрныхаа усыг шийдэх мөнгө байхгүй гэж үү???

Avatar

Golden Budda 2019-02-20 73.92.12.67

Ийм зуйл болсон нь харамсалтай, учрыг Хрийст, Мохамед нартай зевлеж шийдээд хариу хэлье

Avatar

Пүрэвдоржын Хангал нарын барьсан байр 2019-02-20 103.212.116.31

Энхжинд хамаатан амьдардаг. Уулын энгэрт хэт өндөр олон шаваарсан нийтийн байр барьсан нь буруу болсон. Хүмүүсийг биш олох мөнгөө боддог. Энхжин хотхоныг бариулсан Монгол банкны Пүрэвдоржийн хүүхэд Хангал, Хурцаа нар энэ асуудлыг нэн даруй яаралтай шийдвэрлэж өгөөч ээ!!! Та нар ахиж хэдэн жил ард түмнийг хулхидаж амьдрах гэсэн хүмүүс вэ??? Голден Буддаг барих 20 сая доллар бол байгаад байдаг барьсан байрныхаа усыг шийдэх мөнгө байхгүй гэж үү???

Avatar

Зочин 2019-02-20 66.181.190.192

Манай аавынх зайсанд амьдардаг

Avatar

Зочин 2019-02-20 66.181.190.192

Худлаа яриад л

Avatar

Зочин 2019-02-20 66.181.160.68

kkk ingeed zaisan luu uheldeed bai ta nar

Avatar

Зочин 2019-02-20 178.175.132.227

Зайсангийн одоогийн хорих бга дээр хуучин больниц блаа. Хөрсөнд нь эмнэлгийн (шарласан, сүрьеэтэй гээд өвчтөнүүдийн) 40 50 жил хуримтлагдсан бохир бий. Гүний худаг бол уух нь битгий машин угаах ч хэрэггүй. Яаралтай цэвэр усны шугам татахгүй бол өшөө олон юм дуулдана. Барилгын суурь ухсанаас болж агаарт ч дэгдсэн юм бий бх шинжлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-02-20 139.5.216.119

Тийм газарт өөрсдөө очиж суурьшсан хүмүүст шугам татаж өгнө гэдэг бас хэцүүеэ. Яаралтай шугамаа татацгаа гэвэл ямар вэ, уг нь money тай улс байдаг юм гэсэн шүү

Avatar

Unen 2019-02-20 202.126.88.44

1.Zaisan toviin bohirt holbogdood udaj bna.
2. Bayachuud zever us uudag zaa
mudak aa

Avatar

с 2019-02-20 43.242.243.35

төвийн гэдэг чинь ус дамжуулах хоолойгоор ариутгагдаад дамжиж байгаа хоолой татсан шугамыг л хэлж байгаа шдээ. Зайсанд тийм юм байхгүй нь үнэн шдээ

Avatar

bbr 2019-02-20 203.91.119.122

China-d зөвхөн цэвэршүүлсэн ус уусаар байгаад хуухдууд ямарч дархлаагүй гэнэт ухаан алддаг болсон гэсэн

Avatar

зочин 2019-02-20 122.201.21.154

KFC гээ мартав аа

Avatar

Unen 2019-02-20 202.126.88.44

1.Zaisan toviin bohirt holbogdood udaj bna.
2. Bayachuud zever us uudag zaa
mudak aa

Avatar

Зочин 2019-02-20 203.91.119.122

China-d зөвхөн цэвэршүүлсэн ус уусаар байгаад хуухдууд ямарч дархлаагүй гэнэт ухаан алддаг болсон гэсэн

Avatar

Unen 2019-02-20 202.126.88.44

1.Zaisan toviin bohirt holbogdood udaj bna.
2. Bayachuud zever us uudag zaa
mudak aa

Avatar

Unen 2019-02-20 202.126.88.44

1.Zaisan toviin bohirt holbogdood udaj bna.
2. Bayachuud zever us uudag zaa
mudak aa

Avatar

Unen 2019-02-20 202.126.88.44

1.Zaisan toviin bohirt holbogdood udaj bna.
2. Bayachuud zever us uudag zaa
mudak aa

Avatar

Зочин 2019-02-20 202.70.40.50

Ataarhagchid alj bnaa

Avatar

ядуус 2019-02-20 122.201.22.144

БАЯЧУУД ЛААГАА ИДНЭ ҮҮ ЛУУВАНГАА ИДНЭҮҮ ШҮЛТТЭЙ УСАА УУНА УУ БАЙНА УУ ХОТЫН ЯДУУС БИДЭНД ОГТ ХАМААГҮЙ ТЭД АЛТТАЙ ХООЛ,МӨНГӨН ХӨНЖИЛД УНТДАГ ГЭСЭН БАРАГТАЙ ХОРОНД ХОРДОХГҮЙ ЭЭ тэр усыг нь өгөөд бай

Avatar

Утаанбаатар 2019-02-20 49.0.212.70

ХА ХА ХА ХА, ЁСТОЙ ГОЁ, БАЯР ХҮРГЭЕ, МАНАЙ ГЭР ХОРООЛОЛД ХЭВТЭЖ БАЙХГҮЙ ҮХСЭНЭЭ ХИЙЖ ЗАЙСАН ЗАЙСАН ГЭЖ МАЯГЛАСИЙН

Avatar

Түүхч 2019-02-20 106.186.233.133

Шинэ байр авахаасаа өмнө ус сувгийн газар луу утасдаад асуухад төвийн шугамд холбогдсон эсэхийг хэлээд өгдөг юм билээ. Туршлагаасаа хэлж байгаа юм шүү. Түүнээс гадна нэтэд шинэ байр авахаас өмнө тодруулж үзэх зүйл гээд байдаг. Түүнийг хэвлэж аваад байраа үзээд сонгоорой. Ус цэвэршүүлэгч хэр найдвартай вэ. Эргэлзээтэй.

Avatar

Зочин 2019-02-20 150.129.143.233

Tavanbogd yanz bureer garts arga haij bna daa, Цээсүрэн хэдэн цаас авч дээ

Avatar

зочин 2019-02-20 202.55.183.178

Усанд нитрат өндөр гарсан гэсэн. ДЭМБ-ын Ундны усны гарын авлагаар унданд ашиглаж байгаа усны нитратын агууламж 50 млл-с ихгүй байна гэж заасан байдаг. Энэ 100 метрийн гүний худгийн усанд 125 мгл буюу 2.5 дахин их гарсан. Нитрат, нитрит, аммоний бохирдол нь шивтрээс үүсдэг. Тэгэхээр энэ хавийн бохир хөрсөндөө хаягдаж, улмаар гүний худгуудын усыг бохирдуулж байна гэсэн үг. Нитрат нь зүрх судасны өвчин үүсгэдэг тун аюултай. Энгийн усны шүүлтүүр нитратыг тэгж буулгахгүй.

Avatar

зочин 2019-02-20 202.55.183.178

Усанд нитрат өндөр гарсан гэсэн. ДЭМБ-ын Ундны усны гарын авлагаар унданд ашиглаж байгаа усны нитратын агууламж 50 мл\л-с ихгүй байна гэж заасан байдаг. Энэ 100 метрийн гүний худгийн усанд 125 мг\л буюу 2.5 дахин их гарсан. Нитрат, нитрит, аммоний бохирдол нь шивтрээс үүсдэг. Тэгэхээр энэ хавийн бохир хөрсөндөө хаягдаж, улмаар гүний худгуудын усыг бохирдуулж байна гэсэн үг. Нитрат нь зүрх судасны өвчин үүсгэдэг тун аюултай. Энгийн усны шүүлтүүр нитратыг тэгж буулгахгүй.

Avatar

Иргэн 2019-02-20 202.21.124.133

Ганнам дүүрэг ч баларч байгаам байна да. Дандаа л хосгүй баячууд амьдарч байгаа юм чинь улсаас биш өөрсдөөсөө мөнгө гаргаад асуудлаа шийдчих байлгүй дээ.

Avatar

намсрай 2019-02-20 203.169.49.101

Зайсангийн кофены газруудын усны чанар бас л муу байх нь.

Avatar

Эртхэн арга хэмжээ аваачээ 2019-02-20 150.129.140.136

Зайсангийнхан эртхэн барилга барьсан газруудтайгаа зарга үүсгэж арга хайхгүй бол хэцүүднэ шүү. Eр нь бол крантныхаа усаар аяга таваг сав суулгаа ч угааж болохгүй гар нүүр шүд амаа ч угааж болохгүй усанд ч орж болохгшй нөхцөл байдал үүснэ шүү.. худгаас усыг татаад шүүгээд ариутгаад хэрэглээнд нийлүүлдэг стандарттай биз дээ. Саванд хадгалж яасан ч болохгүй. Усны сав 2 гурав хоноод л нялцгай зүйл үүсэж бохирддог шүү дээ

Avatar

мгл 2019-02-20 103.26.194.230

100 метриин гунии худгын усанд зайсангиин ил жорлонгуудын олон жилиин хур бохирдол орсон л байж таараашдээ

Avatar

зочин 2019-02-20 66.181.170.215

Анхаарах сэдэв. Бас хуучин халдвартын эмнэлэг байсан ч гэдэг бил үү, буруу ч байж магадгүй

Avatar

Зочин 2019-02-20 66.181.167.71

сүръеэгийн болньниц байсан.

Avatar

Зочин 2019-02-20 202.9.44.35

Зайсанд амьдардаг хүмүүст ус хэрэггүй шүү дээ, тэд чинь цэвэр агаараар хооллодог хүн сүрэг,,,,,,,,

Avatar

zz 2019-02-20 122.201.31.122

h******

Avatar

zochin 2019-02-20 202.179.25.162

Zaisan orchmoo bid oron suuch bisch ,charin oor torloor buteen baiguulalt chiigeed agaart n chaaya ochdog baichaar tolovloch baisan,daanch eniig ymarch alsiin bodlogoguigeer barag l suiruulee bizdee. Odoo gazriin zovschoorol ogson erchten darchtnuudad chariuuchlaga tooch.

Avatar

Орчны ариун цэвэр, халдавргүйтэл 2019-02-20 103.14.38.137

Тэр хавийн бүхий л газрыг ариутган, халдваргүйжүүлэх хэрэгтэй. Налайхын бохир бага ч гэсэн тогтмол Туул голд нийлж урассаар байдаг. Туул гол ероолдоо хүртэл хөлдсөн хүйтний үед бүр аюултай. Дээрээ гол хөлдсөн ч доороо усны урсгал явж л байгаа шүү дээ. 100м гүн худаг гэдгийг сайн тодруулах хэрэгтэй юм бн. Яг гүн нь хэд вэ?

Avatar

General Town 2019-02-20 66.181.167.71

манай хотхон голын түвшнээс 20 метр өндөрт байдаг. Худгийн мотор 36 метрийн гүнд байдаг. Тэхээр 16 метрээс татаж байгаа усыг ямар ус гэдэг юм бол оо

Avatar

Зочин 2019-02-20 112.72.14.2

Саарал ус буюу хүнсэнд хэрэглэж болохгүй ус л гарах байхдаа… дор хаяж 80-100 метрийн гүнээс илүү гүнээс байж цэвэрших байх…

Avatar

зочинн 2019-02-20 112.72.14.2

Саарал ус буюу хүнсэнд хэрэглэж болохгүй ус л гарах байхдаа… дор хаяж 80-100 метрийн гүнээс илүү гүнээс байж цэвэрших байх…

Avatar

зочин 2019-02-20 182.160.34.66

бохир их үнэртдэг газар.

Avatar

Зочин 2019-02-20 49.0.219.30

Зайсан бол УБ-ын хамгийн муу устай,хамгийн муу бохирын системтэй., тэгээд хамгийн үнэтэй орон сууцнуудтай, хүн амьлрахын аргагүй нөхцөл бүрдсэн газар юмаа. Одоо яандаа яан хэцүү байнаа.

Avatar

иргэн 2019-02-20 202.179.26.15

Оршин суугчид нь одоохондоо Ундны уснаас Хордлого аваагүй гэж ярьж байвч наад Элэг ходоодонд чинь нөлөөлж л байгаа ш дээ нэг л өдөр Элэг Ходоод чинь засал авахааргүй өвдсөн байхыг Хэн ч таашгүй шүү дээ Баян хүнийг Балаг тойрохгүй ээ гэж энэ дээ

Avatar

Зочин 2019-02-20 66.181.165.246

Баян хүнийг балаг тойрохгүй ээ… гэж… Венесуэлийн олон ангит кино

Avatar

Зочин 2019-02-20 202.126.89.36

Мексикийн олон кино байдаг.Халтар царайт Венесуэл шоо

Avatar

Зочин 2019-02-20 202.9.44.133

Зайсанд амьдрах шаардлагагүй боллоо. Цэвэр ус борлуулдаг газрууд бүгд шинжилгээнд бүдэрсэн шүү дээ. Одоо харин нийтийн ус хангамжийг мөнгөжүүлэх хэрэгтэй байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж