Ард нийтийн санал асуулгын төслийг ЗГ-т хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

Ард нийтийн санал асуулгын төслийг ЗГ-т хүргүүллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлдөө санал авахаар  өнөөдөр  Засгийн газарт хүргүүллээ.

УИХ-д суудалтай улс төрийн намууд, УИХ-ын гишүүд сонгуулийн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж байгаа ч сонгуулийн тогтолцоон дээр зарчмын өөр өөр байр суурийг илэрхийлж байгаа учраас МАН-ын гишүүд ард нийтээсээ асуух шаардлагатай гэж үзжээ. Ард түмнээсээ асуух нь  хамгийн зөв шийдэл гэж үзэн тогтоолын төслийг боловсруулжээ. Уг тогтоолын төсөлд тусгаснаар сонгогчид нэр дэвшигчийг шууд сонгох тогтолцоо болон холимог тогтолцооны алийг сонгохоо өөрсдөө шийдэх  аж.

Тогтоолын төсөл батлагдсанаар ямар нэг сөрөг үр дагавар үүсэхгүй,  сонгуулийн тогтолцоо тогтвортой болох, улс төрийн нам, төрийн байгууллагад итгэх олон түмний итгэл сайжрах, ард нийтийн санал асуулгаар аливаа асуудлыг шийдвэрлэдэг улс төрийн шинэ соёл бүрдэх, хэт намчирхал, улстөржилт багасах, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль тойрсон маргааныг бус улс орны эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд илүү цаг заваа зарцуулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон эерэг үр дагавар гарна гэж үзэж байгаа аж.

С.ОТГОН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж