Огцруулах асуудлаар маргаан үүсгэхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

Огцруулах асуудлаар маргаан үүсгэхээс татгалзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан иргэдийн өргөдлийг дөрөвдүгээр сарын 6-ны даваа гаригт Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцээд, маргаан үүсгэхээс татгалзсан байна.

“Босоо хөх монгол” хөдөлгөөнийхөн тэргүүтэй иргэд өнгөрсөн гуравдугаар сарын дундуур Ерөнхийлөгчийг огцуулах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм.

“Төрийн тэргүүн Үндсэн хууль зөрчсөн, үгүйг Үндсэн хуулийн Цэц тогтоосон тохиолдолд огцруулах, эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ”гэж Үндсэн хуульд заасан байдаг. Эх сурвалжаас  авсан мэдээгээр иргэдийн гомдлыг Цэц хэлэлцээд, эхний шатанд ийнхүү маргаан үүсгэхээс татгалзсан байна. Үндсэн хуулийн Цэц энэ талаарх албан ёсны бичгийг ирэх даваа гаригт холбогдох газруудад нь ирүүлэх ажээ. Гэхдээ гомдол гаргасан иргэд дахин Цэцэд хандах эрх нь нээлттэй үлдсэн байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж