Бухын дордохыг харж үнэг турна гэж... | News.MN

Бухын дордохыг харж үнэг турна гэж…

Бухын дордохыг харж үнэг турна гэж…

Бухын дордохыг харж үнэг турна гэж…

Цаг агаар уярч, агаарын бохирдол багасах тийшээ хандаж байтал өнөөдрөөс Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр хамар тасдах шахам сэнхийж, сайд Х.Баделхан, хот хоёр шалгалтад бүдэрлээ.

Хоёр жилийн өмнө шахам Засгийн газрын тэргүүн Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханд хандан төв цэвэрлэх байгууламжийг хар толгойгоороо хариуцан, шинээр барих ажлыг цаг алдалгүй хийж, одоогийн байгууламжийн үнэр танарыг дарах арга хэмжээ авах ёстой гэсэн чиглэл өгсөн. Хот ч энэ ажлаас нугалалцах ёстой.

Энэ дагуу ажлууд эхэлж, төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр өмнөхөөсөө буурсан тухай сайд Х.Баделхан хэвлэлийнхэнд ярьж байсан ч биеллээ олсонгүй. Газар гэсэнгүүт төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр хот даяар тархаж, хүн амыг хордуулдаг бэрхшээл энэ жил ч дахин давтагдах болж байна.

Хэзээ нэг нийслэлчүүд өмхий үнэр, утаа хоёроосоо салж, эрүүл аюулгүй орчинд амьдрах юм боломж бүрдэх юм болдоо.

Аз жаргалтай Улаанбаатар хотыг цогцлоох амлалтад нь нийслэлчүүд ач холбогдол өгөөд МАН-ынхныг сонготол бухын дордохыг харж үнэг турна гэгчийн үлгэр болж хувирлаа даа.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-19 66.181.165.246

Манай нэг хамаатны хүү... "Бухын доодохыг харж Үнээ турж үхнэ гэгчээр" гэж авдаг юм даа, ккк

Avatar

zochin 2019-02-19 122.201.19.66

Boditoi ajil hereg bolgoj ajil hiihgui bol dor dor ni ogtsruulah heregetei.

Avatar

Лагийг өвөлжингөө л боловсруулаад байсан 2019-02-19 103.14.38.137

Төрөөс лагийг боловсруулж өвөлжингөө л ажиллаад байсан. Арай л дуусаагүй байгаа юм болов уу да. Уул нь тун боломжийн аргаар боловсруулж байсан. Удахгүй гайгүй болох байх. Гол нь хийж байгаа компани нь шудрага зөв л хийгээсэй дээ.

Avatar

Барилга, хот байгуулалтын яам бол бүрэн утгаараа дампуурсан шүү !!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-02-19 43.243.161.23

Үнэнийг нь хэлье. Асуудал энэ Баделханд байгаа юм биш. Энэ Барилга, хот байгуулалтын яам сонгуулийн дараа 80 хувь нь өөрчлөгдсөн байдаг. Дандаа мэргэжлийн бус бөгс долоогч, сонгуулийн цүнх баригчидаар дүүрсэн. Төрийн нарийн Магнайсүрэн, Санхүүгийн хэлтсийн Баярсайхан за тэгээд бусад газрын дарга нар нь ч адилхан. Дандаа авилгачин, луйварчид дүүрсэн. Бүгд мэргэжлийн бус. Муугаа мэдэхгүй баахан хоорондоо явалдсан бүтэхгүй гарууд байдаг гээд яамны арай гайгүй гэсэн хүмүүс нь ярьдаг юм байна лээ.

Avatar

Зочин 2019-02-19 182.160.35.8

энэ сайт бүүр баярлачихаж. муу болгоныг МАН-д наах зарчим

Avatar

Dampuursan yaam 2019-02-19 64.119.20.183

Ene yaam dampuursan shuu dee. Dandaa tsunh barigch, avilgachin, bugs doloogch, luivarchinguudaar duursen. Turiin nariin Magnaisuren, Sanhuugiin heltsiin avilgachin Bayarsaihan nariig ATG shalgah heregtei dee

Avatar

GH7172 2019-02-19 49.0.212.70

ТА НАРЫН ҮХЭН ХАТАН ӨМӨӨРЧ СОНГОЖ ГАРГАЖ ИРСЭН НАМ ЗАСАГ ЧИНЬ ШҮҮ ДЭЭ, ЗАЯА ЧИНЬ ТЭР ДЭЭ

Avatar

Зочин 2019-02-19 66.181.183.89

Уг нь бухын дордохыг харж үнэг турж үхнэ. Гэсэн хэллэг байдаг. Энгийн хүмүүс хар ярианы хэллэгээр доодох гээд ярьж хэвшсэн байна. Утгаар нь бодоход бухын доодохыг үнэг хараад яваад байна гэж байхгүй л байх. Сэтгүүлч хүн бол мэргэжлийн хүн байх ийм жижигхэн ялгааг мэдэж баймаар. Эх хэлнийхээ соёлыг түгээн сурталчилж байгаагаа бодох хэрэгтэй дээ.

Avatar

үхсэн үнэг хаха 2019-02-19 103.229.120.37

үнэг яахаараа турж үхдэг юм . үнээ хусардаг болохоос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж