Бухын дордохыг харж үнэг турна гэж…

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Бухын дордохыг харж үнэг турна гэж…

Бухын дордохыг харж үнэг турна гэж…

Цаг агаар уярч, агаарын бохирдол багасах тийшээ хандаж байтал өнөөдрөөс Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр хамар тасдах шахам сэнхийж, сайд Х.Баделхан, хот хоёр шалгалтад бүдэрлээ.

Хоёр жилийн өмнө шахам Засгийн газрын тэргүүн Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханд хандан төв цэвэрлэх байгууламжийг хар толгойгоороо хариуцан, шинээр барих ажлыг цаг алдалгүй хийж, одоогийн байгууламжийн үнэр танарыг дарах арга хэмжээ авах ёстой гэсэн чиглэл өгсөн. Хот ч энэ ажлаас нугалалцах ёстой.

Энэ дагуу ажлууд эхэлж, төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр өмнөхөөсөө буурсан тухай сайд Х.Баделхан хэвлэлийнхэнд ярьж байсан ч биеллээ олсонгүй. Газар гэсэнгүүт төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр хот даяар тархаж, хүн амыг хордуулдаг бэрхшээл энэ жил ч дахин давтагдах болж байна.

Хэзээ нэг нийслэлчүүд өмхий үнэр, утаа хоёроосоо салж, эрүүл аюулгүй орчинд амьдрах юм боломж бүрдэх юм болдоо.

Аз жаргалтай Улаанбаатар хотыг цогцлоох амлалтад нь нийслэлчүүд ач холбогдол өгөөд МАН-ынхныг сонготол бухын дордохыг харж үнэг турна гэгчийн үлгэр болж хувирлаа даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж