“Жигдрэлтийн сургууль”-ийг зохион байгуулж байна | News.MN

“Жигдрэлтийн сургууль”-ийг зохион байгуулж байна

“Жигдрэлтийн сургууль”-ийг зохион байгуулж байна

“Жигдрэлтийн сургууль”-ийг зохион байгуулж байна

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас  алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, онолын болон цэргийн дүрмийн мэдлэг, жигдрэлтийг сайжруулах, өгөгдсөн цагийн байдалд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хор уршгийг богино хугацаанд арилгах дадлага эзэмшүүлэх зорилгоор “Жигдрэлтийн сургууль”-ийг зохион байгуулж байна.

Дадлага сургуулийн хүрээнд алба хаагчдыг “Яаралтай цуглар” дохиогоор цуглуулж, бэлтгэл, бэлэн байдлыг нь шалгалаа.

Мөн алба хаагчдын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан бодлогын баримт бичгүүд болон алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд өнгөрсөн 2018 онд батлагдсан дүрэм, журмын талаар танхимын сургалтыг хийсэн юм.

Түүнчлэн цэргийн жагсаалын дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, жагсаалын бэлтгэл, машин техникийн жигдрүүлэлт, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлын үзлэг, байр зүйн зураг ашиглах, ажил мэргэжлийн онцлогийг харуулсан “Буухиа тэмцээн”-ийг зохион байгуулж байна.

Дадлага сургууль маргааш алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн сорилоор үргэлжилнэ гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж