Хэнтий аймаг дахь Хилийн 0287 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас гуравдугаар сарын 24-ний өдөр Дадал сумын иргэн А, О нар 11 тооны адууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг хилчид илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уг иргэдийн хулгайлсан адууг гуравдугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна.
Т.ДАРХАН