Харамч сайд | News.MN
Харамч сайд

У.Хүрэлсүхийн танхимыг чимж яваа мэргэжлийн сайд бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэх нь бий. Түүний хүчинд Монголын эдийн засаг сэргэж, өр зээлээ бага, багаар барагдуулж, улстөрчдийн баруун солгойгүй тоглодог байсан сангуудын "но" илчлэгдэж, эмх цэгцэнд нь оруулах ажил хийгдэх нь гэж магтуулж байсан ч өчигдрөөс "Харамч сайд" нэр зүүгээд амжлаа. Учир нь тэрбээр НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх боломжгүй гэдэг хариулт өгөөд буй юм. Энэ тухай тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг 5 хувь болгох боломжгүй. НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг хэвээр нь хадгална. Дэлхий дээр НӨАТ-ын буцаан олголт өгдөг 2, 3 улс л байдаг. Нэг нь Монгол Улс. Цаашдаа татварын бүрдүүлэлт, тогтолцоогоо сайжруулах шаардлага бий. Ингэснээр татварын хөнгөлөлтийг салбараар нь дэмжих боломжтой болно. Татварын тогтолцоогоо сайжруулаагүй байж хөнгөлөлт, урамшууллаа нэмэгдүүлбэл эргээд тогтолцоогоо нураах эрсдэлтэй” гэжээ.

Дөрөв дэх жилдээ хэрэгжиж эхлээд буй НӨАТ-ын хуулиар иргэн худалдан авсан бараа, ажил үйлчилгээнийхээ үнийн дүнгийн 2 хувийг буцаан авдаг. Мөн сар бүр азтан шалгаруулдаг. Азтаныг сугалааны зарчмаар шууд тодруулдаг ч ямар нэг лобби орж, танил талдаа 100, 200 сая төгрөгийг тааруулж олгож байна гэх хардлага ч тасардаггүй. Тиймээс азтан шалгаруулахыг зогсоож, буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх нь илүү шударга хуваарилалт болно гэж үздэг билээ. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Боломжгүй” гэдэг тайлбар хийснээр энэ Засгийн газрын үед НӨАТ-ын буцаан олголт 5 хувь болж өснө гэж горьдох хэрэггүй боллоо.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oyun 2019-02-19 202.126.88.40

hamaagui yumand mungu bitgii zaraad bai notod ch buu og

Avatar

Зочин 2019-02-19 66.181.185.233

Зөв шийдвэр гэж иргэн хүний хувьд бодож байна. Улс маань хуримтлалтай байх нь ирээдүйд маань маш чухал хэрэгцээ болно. Харин тэр мөнгийг яаж луйварчдын саварт оруулахгүй байхав гэдэг л санаа зовоосон асуудал

Avatar

Дорж 2019-02-19 103.26.194.129

Тендер хүрлээ байгаад, Шанага Хүрлээ болоод, Одоо Торгуулийн мөнгийг өсгөх бодлого явуулж байгаа нөхөр дөө, Энэ нөхрийн үед байрны зээл, үйлдвэрлэл үйлчилгээний зээл хумигдаж, Олон төрлийн сангуудаар МАН-ын гишүүдэд мөнгө тараах ажил хийгдсэн байх шүү, ТОРГУУЛЬ ХҮРЛЭЭ боллоо

Avatar

Шижир 2019-02-19 66.181.161.57

Онгорхой савны ёроолыг бөглөх зөв зөв.

Avatar

Zochin 2019-02-19 66.181.176.243

Zov shu Mongolchuud oroo darakh heregtei

Avatar

A Munkhuu 2019-02-19 66.181.177.35

Mergejiliin chadaltai hun mongol toriin sang terguulj baigaad bayar hurgee! Amjilt a

Avatar

зочин 2019-02-19 202.9.43.81

Төр харамч байхаар улс хөгжчихдэг ч юм биш лдээ.Харин ч зарах ёстой юмндаа голоо цохиод байлгүй хангалттай зарах ёстой шүү .....\nМАНгарууд энийг ойлгохгүй л дэ .

Avatar

иргэн 2019-02-19 66.181.177.205

НӨАТ.ийг далд эдийн засаг, татвар төлдөггүй орлогыг илрүүлэхийн тулд иргэдэд НӨАТ хэлбэрээр ногдуулж иргэд уг НӨАТ.аа яг төлсөн хэмжээгээрээ буцаан авч харин улс НӨАТ шингэсэн гүйлгээ бүрийг бүртгэж чадсанаар татвараа бүрэн хураан авах зорилгоор анх үүссэн гэж уншиж бсан санагдах юм.тгхээр НӨАТ.тай гэх ААН.үүд бүтнээр нь буцааж авч болж бгаа юмыг иргэд нь яагаад авч болдоггүй юм бол

Avatar

С.НАРАНЦЭУЭГ 2019-02-19 150.129.143.56

ЗӨВӨӨ САНГИЙН ТҮЛХҮҮР БАЙГАА ХҮН ХАРАМЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ ТИЙМ НЭР АВСАНД ЗОВООД БАЙХ БИШ ХАРИН Ч ГОЁ НЭР ИЙМ Л ЧАНГА БАЙХ НЬ ЗӨВ

Avatar

Иргэн 2019-02-19 64.119.25.188

Банк бусаар төрийн мөнгө угаасан, өөрийнхөө замаар явсан нөгөө хэдийнхээ бөгсийг ухаж байгаа.

Avatar

zuw 2019-02-19 192.82.64.158

Hurelbaatar sain ajillaj bgaa, awj heregjuulj bgaa bodloguud n ch zuw

Avatar

Зочин 2019-02-19 64.119.17.159

Та бол хямгадаж, хэмнэж байх ёстой.ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ОРДОНД ОРЖ ИХ ХУРЛЫН ТАНХИМ САНДАЛ ШИРЭЭ,ШАЛ, ХААЛГЫГ ХАРЛАА. МАШ ДЭЭР ҮЕИЙН МОДОН ГАР ХИЙЦЭРХҮҮ ЭНД ТЭНД НЬ ХАЛЦАРСАН ЭМТЭРСЭН ХИРНЭЭ ТИЙМ ӨНДӨР ХӨГЖЛИЙГ БИЙ БОЛГОСОН БАЙНА. ШИНЭ ШИРЭЭ САНДАЛ ШАЛ ХААЛГА БИТГИЙ АВАХУУЛ ХАС. МУУ ХЭЛБЭЛ ХЭЛЖ БАЙГ.

Avatar

ЗОЧИН 2019-02-19 202.180.216.19

Дэлхий дээр НӨАТ-ын буцаан олголт өгдөг 2, 3 улс л байдаг.- Ингэж худлаа ряьж бичиж болохгуй ээ Сэтгүүлч ээ ! Жишээ нь Швед улс л гэхэд оны эцсээр иргэддээ НӨАТ-ын буцаан олголтыг өгдөг шүү дээ. ийм жишээ захаасаа аваад л байна.

Avatar

Зочин 2019-02-19 64.119.27.177

ЗАА чиний мэдэх чинь ганц Шведл биз чи очиж үзсэнүү Монгол консул хэн байгааг мэдэхүү чи дут

Avatar

Иргэн 2019-02-19 150.129.141.247

Олон хүнд өч төчнөөн саяар нь тараахаа болиод хувиа нэмж болдоггүй л юм байхдаа.

Avatar

иргэн 2019-02-19 202.179.26.15

энэ Хүрэлбаатар Өгөр толгой дандаа Ард иргэдийнхээ Халааснаас Хулгай хийж Төсөвөө бүрдүүлж Өөрөө Өр барагдуулж багасгаж байгаа Нэр зүүсэн Мэргэжилийн Хулгайч Сайд Хүрэлбаатарын толгойд Хулгай л хийх юм орж ирнэ үү гэхээс өөр аргаар Төсөвын мөнгө бүрдүүлэх тийм Толгой чадвар дутна дөө Ёр Хүрэлбаатар ын Санхүүч гэж ямар юм байсан юм

Avatar

Эдийн засагч 2019-02-19 202.21.116.4

Сугалаанд зарцуулж байгаа мөнгийг болиулаад бүх хүнд тэгш тараахад 5% болно гэсэн буруу ойлголт байна. Сугалаанд нийт НӨАТ-ын маш бага хувь зарцуулагддаг. Энэ нь НӨАТ-ын баримтаа нэхэж авдаг болгох зорилготой л урамшуулал

Avatar

yamar teneg hulgaich be 2019-02-19 139.5.217.180

huzbaa buzaan olgoltiig uls bur ogrog buur niseh buudal deer n ogood gargadag muu ubsiin hodoonii hulgaich yuogaach medehgui baij UBS daa ochij hevreech

Avatar

ЗОЧИН 2019-02-19 103.26.194.118

Зөвөө, сугалаатай учраас л хүмүүс шунаж НӨТ баримтаа нэхэж авч байгаа шүү. ТВ9 ийн монгол комментийн хоёр энэ тал дээр буруу бодоод байх шиг байна лээ. Хүмүүс баримтаа нэхэхээ байхаар татварын өсч байсан орлого нам унанаа. Яваанадаа гаднын орнууд шиг банкны картаа уншуулахаар автоматаар НӨТ ордог болох байхаа.

Avatar

зочин 2019-02-19 66.181.182.142

сугалаанд итгэхээ аль эрт больсон. харин 2%-г горидож баримтаа нэхдэг юм.5:% болговол бүр их нэхнэ. татварын баз өргөжиж,орлого эрс өснө .хувьцааны ашиг,хүүхдийн 20000,тэтгэврийн 24000,30000,насны хишгийн 50000,80000 -с хэд дахин илүү орлого айл гэрийн орлого болж очих болно.жишээлбэл: доод тэтгэвэр авагч 310000 төг-өөр бараа авахад 5%-иар гэхэд 15.500 ₮ буюу жилд 180000₮ авна гэсэн үг.Энэ бол хамгийн бололцоотой шийдвэр. Үүнийг боломжгүй гэж байгаа нь харалган хараа сайд аа.

Avatar

Зочин 2019-02-19 202.21.96.212

ӨР ТӨЛСӨН гэж ярьсан. Гэтэл УЛАМ ИХ ӨР ТАВЬЖ ГАДААД ӨРИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН. ВАЛЮТЫН ХАНШ ӨСӨХГҮЙ гэсэн. ТӨГРӨГ 2000 БАЙСНАА 2640 БОЛЖ УЛАМ ҮНЭГҮЙДСЭН. ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨХГҮЙ л гэсэн. 1600 БАЙСНАА 2200 БОЛСОН. ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ хийнэ л гэсэн. ОДОО БОЛТОЛ ТАГ. Худалч!!!

Avatar

Зочин 2019-02-19 59.153.115.62

Маш зөв хүн бна. Сайд хүн попрохгүй ийм л бх хэрэгтэй дээ. Манайхан хэзээний л сугалаа тэнгэрээс мөнгө алт унаж ирэхийг хүлээдэг улс өөрсдөө хөдөлмөрлөж бж хөгжинө шүү

Avatar

Zochin 2019-02-19 202.9.45.159

Mongoliin sangiin san humrugiig barig bgaa hun urelgen baij bolohguil dee

Avatar

Зочин 2019-02-19 183.177.106.34

Төрийн мөнгөний авдарын түлхүүр барьж байгаа төрийн сайд харамч л байх хэрэгтэй. Харин ард түмэн хөдөлмөрч байвал тэгээл манайх ямар ч улсөөс хоцроод байхгүй дээ

Avatar

Зочин 2019-02-19 202.126.89.150

Zov sh de

Avatar

Зочин 2019-02-19 59.153.113.239

сул гартай бөө сайдуутай байхын зовлонг хангалттай үзсэн хүмүүс одооинэг эмхэрэх цаг нь болсоон

Avatar

Зочин 2019-02-19 59.153.114.169

hudalch said l bh daa, harin nogoo amore goo tavantolgoid shahaj neg harin baasaa tsverleh shiv

Avatar

ЦӨЛМӨГЧДИЙН АРМИ БИЗ ДЭЭ 2019-02-19 66.181.182.142

Өөртөө боломж олгоод Хотгор шанагын уурхайг ах дүүсээрээ аваад зарж мөнгөжсөн учраас ард түмний саналыг хүртэл боломжгүй гэж. Бас ядарсан тэтгэврийнхний нэмэгдлийг хасч дээрэлхсэн. МАНАН-гийн бүлэглэл - цөлмөгчдийн армийг хамгаалж нэг иймэрхүү маягаар ард түмэндээ хандаж байгаа сайд гэгч луйварчин.

Avatar

зочин 2019-02-19 202.5.194.26

Зөв шүү дээ. Улс орны авдарын түлхүүрийг атгаж суугаа хүн сул гартай байвал хэцүүднэ биз дээ.

Avatar

bogo 2019-02-19 103.26.194.205

120000 ААНэгжийн 20 хувь нь татвхо төлж бна шүү дээ яаж энэ улс эх орон маань хөгжих юм бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж