Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Харамч сайд

У.Хүрэлсүхийн танхимыг чимж яваа мэргэжлийн сайд бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэх нь бий. Түүний хүчинд Монголын эдийн засаг сэргэж, өр зээлээ бага, багаар барагдуулж, улстөрчдийн баруун солгойгүй тоглодог байсан сангуудын "но" илчлэгдэж, эмх цэгцэнд нь оруулах ажил хийгдэх нь гэж магтуулж байсан ч өчигдрөөс "Харамч сайд" нэр зүүгээд амжлаа. Учир нь тэрбээр НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх боломжгүй гэдэг хариулт өгөөд буй юм. Энэ тухай тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг 5 хувь болгох боломжгүй. НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг хэвээр нь хадгална. Дэлхий дээр НӨАТ-ын буцаан олголт өгдөг 2, 3 улс л байдаг. Нэг нь Монгол Улс. Цаашдаа татварын бүрдүүлэлт, тогтолцоогоо сайжруулах шаардлага бий. Ингэснээр татварын хөнгөлөлтийг салбараар нь дэмжих боломжтой болно. Татварын тогтолцоогоо сайжруулаагүй байж хөнгөлөлт, урамшууллаа нэмэгдүүлбэл эргээд тогтолцоогоо нураах эрсдэлтэй” гэжээ.

Дөрөв дэх жилдээ хэрэгжиж эхлээд буй НӨАТ-ын хуулиар иргэн худалдан авсан бараа, ажил үйлчилгээнийхээ үнийн дүнгийн 2 хувийг буцаан авдаг. Мөн сар бүр азтан шалгаруулдаг. Азтаныг сугалааны зарчмаар шууд тодруулдаг ч ямар нэг лобби орж, танил талдаа 100, 200 сая төгрөгийг тааруулж олгож байна гэх хардлага ч тасардаггүй. Тиймээс азтан шалгаруулахыг зогсоож, буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх нь илүү шударга хуваарилалт болно гэж үздэг билээ. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Боломжгүй” гэдэг тайлбар хийснээр энэ Засгийн газрын үед НӨАТ-ын буцаан олголт 5 хувь болж өснө гэж горьдох хэрэггүй боллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж