Ээлжит чуулганы хугацаанд Ерөнхий хяналтын сонсголыг анх удаа зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Ээлжит чуулганы хугацаанд Ерөнхий хяналтын сонсголыг анх удаа зохион байгуулжээ

Ээлжит чуулганы хугацаанд Ерөнхий хяналтын сонсголыг анх удаа зохион байгуулжээ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо есөн удаа хуралдаж, давхардсан тоогоор 18 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл нэгийг хэлэлцэж, яам, агентлаг, байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл гурван удаа сонсож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх  хоёры асуудалд хэлэлцэж, таван хууль, Улсын Их Хурлын тогтоол хоёрыг тус тус батлуулсан байна.

Тус байнгын хорооны 2019 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуралджээ.

Хууль, тогтоолын хэлэлцүүлгийн талаар:

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан байна.

Түүнчлэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын байнгын хороонд хүргүүлжээ. Мөн Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг  тус тус батлуулсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэний дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн байна.

Бусад ажлын талаар:

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд “Ургац хураалтын явц, хэрэгжүүлж буй ажил”, “Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамж”-ийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын, “Агаарын бохирдлыг бууруулах талаар” Улсын Их Хурлын болон Байнгын хороодын хамтран баталсан тогтоолын биелэлтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг  тус тус сонсжээ.

Өнгөрсөн хугацаанд Байнгын хорооны гишүүд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутгаар  хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаар газар дээр нь очиж танилцаад Монгол Улсын Засгийн газарт “Чиглэл өгөх тухай”, “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай”, “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны гурван тогтоолыг баталсан байна.

Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнээс хойш анх удаа тус Байнгын хороо  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд, ажлын албаны албан хаагчид, яам, агентлагийн холбогдох албан тушаалтнууд, Шинжлэх ухааны академи, иргэд, төрийн бус байгууллага, компанийн төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн оролцжээ.

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж