Казахстаны эрдэмтэн Кайрат Кахирьянов "Есүс Христ еврей бус, казах хүн байсан" хэмээн хэлжээ. Эрдэмтэд түүний үзэл бодлыг хүндэтгэн, ямар нэгэн няцаалт хийгээгүй байна. Мөн тэрбээр бүх шашин Деш-и-Кыпчакаас үүсэлтэй гэжээ.
Египетийн фараон Тутанхамоныг турк хүн байсан гэж хэлсэн тэрбээр Чингис хааныг ч мөн казах хүн байсан гэж ОХУ-ын түүхч, Алтан ордны түүхийг судлаач Владимир Белинский анх хэлсэнтэй санал нийлдэг аж.
Владимир Белинский “Боржигин овгийн хаан, эх Өүлэн (Оян) нь мэргэд, хатан Бөртэ нь казахын Хонгирад овгийнх байсан. Тэнгэр шүтэгч казахууд л нас барагсдыг хэн ч олохгүй, нууц газарт нутаглуулдаг. Энэ тухай Алтан орд дахь Европын элч Плано Карпини өөрийн биеэр үзсэнээ тэмдэглэж үлдээсэн байдаг, харин монголчууд талийгаачдыг ил тавьдаг байсан.
Оросууд эзэнт улсынхаа захиргаанд байсан казахуудад эзлэгдэж байсан түүхээ нуухын тулд байлдан дагуулагчийг алс холын монгол хүн болгож, түүхийг гуйвуулсан. Чингис хааныг казах хүн байсан гэж албан ёсоор зарлах цаг удахгүй ирнэ” гэж бичиж байв.
Эх сурвалж: Rezonans.kz, Nur.kz
Холбоотой мэдээ