“Тогтвортой амьжиргаа III төсөл”-ийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

“Тогтвортой амьжиргаа III төсөл”-ийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр төслийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.


Мөн энэ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд баталлаа. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлэх юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж