
Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдын Их Хурлын байнгын хорооны дарга ноён Алигэн Иминбахай тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал энэ сарын 16-21-ны өдрүүдэд үргэлжлэх аж. Тэд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболдод бараалхахаар болжээ.
Д.ОЮУН