Б.Амгаланбаатарыг нийслэлийн прокуророор томилжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

Б.Амгаланбаатарыг нийслэлийн прокуророор томилжээ

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тушаал гаргаж, Нийслэлийн прокуророор Б.Амгаланбаатарыг томилжээ. Б.Амгаланбаатар нь Улсын мөрдөн байцаах газрын дарга, Чингэлтэй дүүргийн II хэлтсийн дарга, ЦЕГ-ын Хүний нөөцийн даргаар тус тус ажиллаж байсан юм.

Нийслэлийн прокурорын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах байсан ч Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэнэтийн шийдвэр гаргаж, энэхүү томилгоог хийсэн гэдгийг прокурорууд хэлж байна. Угтаа бол энэ албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор Авлигатай тэмцэх газрын Мөрдөх байцаах албаны дарга Э.Амарбат нарын зургаан хүн хүсэлт гаргаад байжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж