Мадуро Трампыг “нацист”-тай зүйрлэв

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Мадуро Трампыг “нацист”-тай зүйрлэв

Мадуро Трампыг “нацист”-тай зүйрлэв

Майамид АНУ-ын удирдагч Дональд Трамп Латин Америкийн улс орнуудын өнөөгийн нөхцөл байдлын талаар үг хэлснийг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро шүүмжилсэн байна. Мадурогийн хэлснээр, Трампын үг "нацист хэв маяг"-тай байжээ.

Трамп өнгөрсөн даваа гаригт Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидогийн талд зогсож буйгаа хэлээд, Мадуро болон түүний засгийн газрын социалист бодлогыг шүүмжилсэн байна. Мөн тэрбээр Венесуэлийн цэргийнхэнд Гуаидог дэмжихийг уриалж, Мадурог дэмжвэл уршигтайг сануулжээ.

Түүний хэлсэн үгэнд Мадуро үндэсний телевизээрээ дамжуулан хариу барьсан байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "бараг нацист" шиг ярьж байна хэмээн хэлээд, Цагаан ордны тэргүүн өөрийгөө Венесуэлийн цэргүүдэд тушаал өгөх эрхтэй хэмээн эндүүрч байна" гэж шүүмжилжээ.

Мадуро "Хэн зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна вэ, Дональд Трамп?” гээд, “Тэд манай улсын эзэн шиг аашилж байна" хэмээн нэмж хэлсэн байна. Трамп өмнө нь “Венесуэлд социализм нурж байна” гэж хэлжээ. Мөн “АНУ Венесуэлд эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх гарцыг эрэлхийлж байгаа боловч "Бүх боломж нээлттэй байна" гэжээ.

Эх сурвалж: USNews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж