Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байна.
2015 оны 04 дүгээр сарын 09-ний 21 цагаас 04 дүгээр сарын 10-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: |
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 12-17 градус хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөл, Архангайн хойд хэсэг, Төв аймгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө сэрүүсч Хөвсгөлийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, Архангайн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
2015 оны 4 дүгээр сарын 11-нээс 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
11-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 11,12-нд зарим газраар секундэд 12-14 метр, 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 11-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотггор болон говь, талын нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 14-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.