Барак Обама Боб Марлийн музейгээр зочлов

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

Барак Обама Боб Марлийн музейгээр зочлов

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ямайк улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ алдарт регги дуучин Боб Марлийн музейгээр зочилжээ. Тэрээр Боб Марлийн музейд 20 минут орчим саатсан аж.

 

Барак Обама Кингстонд газардсаныхаа дараа хамгийн түрүүнд Боб Марлийн 1975-1981 онд таалал төгсөх хүртлээ амьдарч байсан  гэрт очиж үзсэн аж. Учир нь тэрээр  Боб Марлийн “галзуу фэн” бөгөөд дуучны бүх цомог нь одоо болтол байдаг гэнэ. Боб Марли бол Ямайкийн рэгги хөгжмийн урсгалыг дэлгэрүүлэгч юм.

 

Барак Обама 1982 оноос хойш Ямайк улсад айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болжээ. Тэрээр Панама, Ямайк улсуудад гурван өдрийн айлчлал хийж явна. Эх сурвалж:ВВС

Б.АНХТУЯА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж