Эрүүгийн цагдаагийн алба хаагчид эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр илрүүлжээ. Тодруулбал, 20-25 насны хоёр этгээд шөнийн цагаар таксинд явж байхдаа ганцаараа яваа эмэгтэйчүүдийг хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэлийг дээрэмддэг байсан аж.
Иймд охид, эмэгтэйчүүд шөнө оройн цагаар баталгаатай такси үйлчилгээгээр үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийг ЭЦА-нд хандахыг зөвлөж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ