Сүйт бүсгүй бэртэж, 13 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Сүйт бүсгүй бэртэж, 13 хүн амиа алджээ

Сүйт бүсгүй бэртэж, 13 хүн амиа алджээ

Энэтхэгийн Раджастан мужийн Пратапгархт хотод даваа гаригийн үдэш ачааны машин онхолдож, 13 хүний амь хохирч, 15 хүн бэртэж гэмтсэн байна. Осол Амбавали дүүргийн Пратапгарх-Жайпур тосгоны хурдны зам дээр, Жайпур хотоос 417 км зайд гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, машинтай хүмүүс хурдны зам дагуу амьдардаг бөгөөд хуримын ёслолд оролцоод явж байсан аж. Есөн хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барж, 15 хүн гэмтэж бэртсэний дотор сүйт бүсгүй байжээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

Мөн Бихар мужийн Ашокнагар дүүрэгт өнгөрсөн ням гаригийн шөнө ачааны машин хурд хэтрүүлсний улмаас онхолдож, зургаан хүний амь хохирчээ.

Эх сурвалж: NDTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж