Сурагчдад сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

Сурагчдад сургалт зохион байгууллаа

Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн төгсөх ангийн 28 сурагчдад дөрөвдүгээр сарын 08-ны өдөр сургалтыг зохион байгуулжээ. Үүнд:

-Стандартчилал, хэмжил зүйн байгууллагын үндсэн чиг үүрэг

-Стандарт ба стандартчилалын тухай ерөнхий ойлглолт

– Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага-MNS  6264:2011 стандарт

– Интернэт кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага-MNS 6430:2014 стандарт сэдвүүдээр стандартын салбар сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяа сургалт явуулав.

Сургалтын үеэр багш сурагчдад гарын авлага тараан өгч, сургалт, хэлтсийнхээ үйл ажиллагааны чиг үүргийн хэрэгжилт, явц байдлын талаар санал асуулгын хуудсаар санал авлаа. 

Ховд аймгийн СХЗХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж