Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд боллоо.

Зөвлөлийн хуралдааныг Хорооны дарга, доктор С.Даваасүрэн удирдан явуулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны 2018 оны тайлан, үр дүн болон ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт авч буй хэмжээний талаар хэлэлцлээ. Өнгөрөгч 2018 онд Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж зээлийн хоршооны зах зээлд оролцогчдын зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнес эрхлэгчдийн эрсдэлийн үнэгээг анх удаа хийж, энэ чиглэлийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд иж бүрэн зохион байгуулсан нь ихээхэн эерэгээр нөлөөлсөн байна.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдааныг гишүүд ээлжлэн даргалдаг бөгөөд дараагийн хуралдааныг Сангийн сайд удирдан явуулна.

Эх сурвалж:  САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж