Солонгос хэлний "тусгай" шалгалтын тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний "тусгай" шалгалтын тов гарчээ

Солонгос хэлний "тусгай" шалгалтын тов гарчээ

Монгол Улс, БНСУ-ын Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх санамж бичгийн дагуу жил бүр солонгос хэлний шалгалтыг авдаг. Энэ жилийн солонгос хэлний “тусгай” шалгалтыг гуравдугаар 28-ны өдөр Улаанбаатарт авахаар болсон байна. Харин шалгалтанд орохыг хүсэгчдийн бүртгэлийг гуравдугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хийх аж. Шалгалтанд орохыг хүсэгчид өөрийн биеэр ирж, бүртгүүлэх юм байна. 

Энэ удаагийн солонгос хэлний шалгалтанд БНСУ-д дөрвөн жил, 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин ажиллах хүсэлтэй иргэд хамрагдана. 

Солонгос хэлний түвшин тогтоох “Тусгай” шалгалтыг БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран авах аж.

Уг шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://hudulmur-halamj.gov.mn/news/show?id=898 сайтад мэдээлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж